04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Үдийн цайнд хордсон 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн бага ангийн сурагчид өчигдөр үдийн цайндаа хордсоны улмаас 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Тус сургуулийн 3-ын "Г" бүлгийн 14 хүүхдэд халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрчээ. Одоогоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Хүүхдүүдийн үдийн цайнд нарийн боов, 100 гр-ын савлагаатай нэрсний жүүс өгчээ.

ХӨСҮТ болон НМХГ-аас хамтарсан баг ажиллаж, хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Дашрамд дурдахад, тус сургууль нь цайны газаргүй бөгөөд гаднаас хоол хүнсээ авч хүүхдүүддээ өгдөг аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.