05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Үүрэн телефон ба эрүүл мэнд

Хүн төрөлхтөн үүрэн телефон гарсан цагаас эхлэн түүнийг хүний эрүүл мэндэд хортой,ядрааж ухаан санаа самууруулж,нойргүйдүүлэн,арьсыг цочроодог гэх мэтчилэн муу талыг нь сурталчилсаар ирсэн билээ. Үүрэн телефоны энэ муу талыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ч гэсэн түүнд эерэг үзүүлэлтүүд бас байдаг гэнэ.

Израилийн Бен-Гурионы нэрэмжит Их Сургуулийн хэсэг эрдэмтэд үүрэн телефон зарим талаар хүний биед ашигтай байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлэн түүнийгээ батлах судалгаа хийжээ.Судалгааны төгсгөлд тэд зарим тохиолдолд үүрэн телефон нь хорт хавдрын эсийн ургалтыг бууруулж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Судлаачид туршилтын хулгана дээр хорт хавдрын эсийг шилжүүлэн суулгаж,нэг хэсгийг нь жирийн нөхцөлд, нөгөө хэсгийг нь цахилгаан соронзон долгион байнга үйлчлэх буюу үүрэн телефоны адил хэмжээтэй долгион бүхий талбайд байрлуулсан байна.Судалгааны дүнд цахилгаан соронзон талбайд байсан хулгануудын хорт хавдрын эсийн ургалт ,ердийн нөхцөлд байсан хулгануудынхаас илүү удаан байсан байна. Эрдэмтэд биед үйлчилж буй байнгын энэ цахилгаан соронзон долгионыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхтэй адил үйлчлэл юм хэмээн дүгнэжээ.Цахилгаан соронзон долгион нь зарим эсийн молекулийг гэмтээж ингэснээр организмийн хамгаалалтын системийг идэвхжүүлдэг байна.Хэрэв энэ үед биед хорт хавдар үүсэж эхлэж байвал организмийн хамгаалалтын системийг идэвхжүүлсэнээр түүний ургалтын явцыг удаашруулж болно гэж үзжээ.

http://www.orloo.info/anhuul

Эмч Б.Сэлэнгэ


Эрүүл мэнд Орлоо Хэлэлцүүлгийн булан
Америкт эмнэлгийн тусламж хэрхэн авах вэ, хүүхэд төрүүлэх, хагалгаа хийлгэх, эрүүл мэндийн даатгал заавал авах хэрэгтэй юу?


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.