05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Өмнөд Солонгост Зика вирусийн халдварын анхны тохиолдол илрэв

ТОКИО. /Sputnik/. Өмнөд Солонгост 43 настай эрэгтэй “Зика” вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Тэрбээр нэг сар Бразил улсад аялж ирээд удаагүй байжээ. “Зика” вирусийн халдвар 25 оронд бүртгэгдсэн байна.

Латин Америк даяар тархаад байгаа “Зика” вирусийн халдвар өнгөрсөн жилээс Бразилд тархаж байгаа юм. “Зика” вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамжин голдуу сармагчин болон хүнд халдварладаг байна.  Мөн цус сэлбэх замаар болон бэлгийн замаар халдварласан тохиолдол бүртгэгджээ.  

Одоогийн байдлаар “Зика” вирусийн вакцин байхгүй байгаа юм. Уг вирусийн улмаас ургийн тархины хөгжил саарч, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөд хүргэдэг микроцефаль гэдэг вирус үүсдэг байж болзошгүй  байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.