05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Арьс чангалж, үрчлээ тэнийлгэгч гадилан бигнүүр

Удахгүй зун цаг хаалга тогшиж, гадаа бүгчим халуун болно. Энэ үед эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хуурай, халуун агаараас арьсаа хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал.

Ингээд энэ удаад холимог болон тослог арьстнууд асуудлаа хэрхэн шийдэх талаар зөвлөгөөг хүргэж байна. Ийм арьстай хүмүүс гадил жимсээр бигнүүр тавих нь маш үр дүнтэй. Мөн алим нь бүх төрлийн арьсанд төгс тохирох тул хэрэв гадил байхгүй тохиолдолд ашиглаж болох юм.

Бигнүүр 1. Тал гадилыг нухаад нэг цайны халбага зөгийн балтай хольж хутган цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж 10 минут байлгаад угаагаарай. Энэ бигнүүр нь чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэх болно.

Бигнүүр 2. Хальсалсан гадилыг сэрээгээр нухаж хүзүү, нүүрэндээ нимгэн түрхэж єгєєрэй. Ингээд л 5-10 минутын дараа бүлээн усаар булхаж угаахад арьс тань гайхалтай єнгєлєг болно.

Бигнүүр 3. Арьс зөөллөж тэжээл өгөх болно. Тал буюу 1/2 гадил жимсийг нухашлаад дээрээс нь 1 хоолны халбага цөцгий нэмээд сайтар холино. Дараа нь нүүрэндээ түрхэж 30 минут байлгаарай. Арьс хуурайшиж, түлэгдэх зовиур үгүй болно.

Бигнүүр 4. Чийгшүүлэх, зөөллөх нөлөө үзүүлнэ. Та гадил, хоёр хоолны халбага сүү орно. Гадилаа нухаж, сүүгээ хийгээд хольж нүүр болон хүзүүндээ 15 минут тавиад бүлээн сүүнд норгосон хөвөнгөөр арчиж авна.

Бигнүүр 5. Тэжээл өгч, толийлгож, өнгө засна. Дундаж хэмжээтэй гадил, нэг хоолны халбага зөгийн бал, хоёр халбага тослог цөцгий. Бүгдийг сайтар холиад нүүрэндээ 15 минут тавина. Бүлээн усанд норгосон хөвөнгөөр зөөлөн арчиж авна.
Бигнүүр 6. Зөөлрүүлж, арьс чангалж, толийлгоно. Тал гадил, нэг цайны халбага ургамлын тос, нэг ширхэг өндөгний шар хэрэг болно. Бүгдийг сайтар холиод нүүр болон хүзүүндээ түрхэж 15 минут байлгаж, бүлээн усаар угааж авна.

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.