05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Давсны байнгын хэрэглээ толгой өвчний шалтгаан

Давсархаг, шорвог буюу давсны өндөр агууламжтай бүтээгдэхүүн байнга хоол хүнсэндээ хэрэглэх нь толгой өвдөхөд хүргэдэг талаар эрдэмтэд баталлаа. Тэд энэхүү судалгааны дүгнэлтийг “BMJ Open” сэтгүүлд нийтэлсэн байна. Толгойн өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл тархсан өвдөлтийн тоонд ордог. Судалгаагаар, сүүлийн жилүүдэд насанд хүрэгсдийн 47 хувь нь жилдээ дор хаяж нэг удаа толгойн өвдөлтийг мэдэрсэн байдаг гэсэн дүн гарчээ.

Гэтэл хүмүүсийн тэгтлээ авч хэлэлцдэггүй ч тодорхой хэмжээнд зовоодог энэ өвчний уг сурвалжийг давсны өндөр хэрэглээтэй холбоотой хэмээн Балтиморийн Жонс Хопкинсын эрдэмтэн судлаачид баталж байна. Дээрх судалгаанд толгойн байнгын өвдөлттэй 390 хүн оролцжээ. Ингээд тэдгээр хүмүүсийг хоёр хэсэг болгон хуваагаад нэг хэсэгт нь 30 хоногийн турш жимс, хүнсний ногоо, тослог багатай сүүн бүтээгдэхүүнээр баялаг, давс багатай хоол өгчээ. Харин нөгөө хэсгийн сайн дурынхныг ердийнхөөр хооллож, хяналтын бүлэг болгосон байна.

Мөн тэд өдөр бүр биеийнхээ байдлын талаар анкет бөглөж байсан аж. Шинжилгээгээр, өдөрт найман грамм давс хэрэглэж байсан хүмүүс өдөрт хоёр дахин бага давс хэрэглэж байсан нэгдүгээр бүлгийнхнээс толгой өвдөлтийн хувьд гурав дахин их байсан гэнэ. Мөн давс нь даралт ихэсгэдэг төдийгүй бөөрөнд сөргөөр нөлөөлдөг билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.