04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Дархлаа дэмжих долоон арга

Өвөл цагт хүний дархлаа суларч, ханиад шуухинаа хүрэх нь амархан байдаг. Тиймээс аль болох тэжээллэг, илчлэг сайтай, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэж байх нь чухал. Ингэснээр амин дэмийн дутагдлаа нөхөж, дархлаагаа дэмжиж, баргийн ханиаданд ажрахгүй эрүүл чийрэг биетэй болно.

1. Дарсан байцаа. Үүнд С, К болон В-гийн бүлгийн амин дэмүүд, бие организмд зайлшгүй хэрэгтэй бичил болон макро биетүүд агуулагддаг байна. Байцаа исэх үед үүсэх сүүн болон уксусны хүчил нь хүний хоол боловсруулах эрхтэний тогтолцоонд сайнаар нөлөөлнө.
2. D амин дэмээн баялаг хоол хүнс. Үүнд өндөг, загас, түрс, цөцгий, элэг, сүү орно. Эдгээр нь дархлалын системийг дэмжиж, арьсны өнгийг сэргээж өндөг.
3. Хөлдөөсөн ойн жимс. Намар бэлтгэж хөлдөөсөн гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор зэрэг нь амин дэм, бичил элементүүдийн хамгийн сайн эх булаг юм. Хөлдөөсөн жимс нь чанамал, нөөшилсөн компотоос илүү ач холбогдолтой байдаг гэнэ. Хөлдөөсөн жимсээр желе, смузи хийж эсвэл тараг, аарцтай хольж идэж болно.
4. Цангис. Энэ жимс нь С болон РР амин дэмээр баялаг. Ялангуяа ПП амин дэм нь С амин дэмийн шингэлтэнд онцгой үүрэг гүйцэтгэдэг хүчтэй антиоксидант юм.
5. Эмийн ургамал. Намар түүж, сүүдэртэй газар хатааж бэлтгэсэн эмийн ургамал нь өвөл шинэхэн бөгөөд ашиг тустай байдаг.
6. Хүнсний ногоо. Өвөл идэхэд тохиромжтой хүнсний ногоонд лууван, хүрэн манжин, шар манжин, сонгино багтдаг.
7. Халуун орны жимс, жимсгэнэ. Ийм жимс жимсгэнэ нь мөн адил амин дэм, эрдэс бодисын уурхай байдаг тул хүний биеийн дархлалын системийг гайхалтай дэмжиж өгдөг. Үүнд киви, авакодо гэх мэт жимс, жимсгэнүүд багтана.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.