05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

КОФЕ ӨВЧНӨӨР НАС БАРАХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ

ТОКИО. /NHK/. Кофе ууснаар өвчнөөр нас барах эрсдэл буурдаг байж магадгүй болохыг Японы судлаачид тогтоожээ.

Японы Хорт хавдартай тэмцэх үндэсний төв болон Токиогийн их сургуулийн судлаачид эрэгтэй, эмэгтэй 90 мянга гаруй хүнийг хамруулсан судалгааныхаа тайланг гаргасан байна.

Судалгаанд оролцогчид нь 40-69 настай байсан бөгөөд тэднээс кофе хэр их уудгийг нь асуужээ.

Судлаачдын хэлснээр, өдөрт 1-2 аяга кофе уудаг хүмүүсийг кофе бараг уудаггүй болон огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад өвчнөөр нас барах эрсдэл 15 хувиар бага байжээ.

Харин өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс өвчнөөр нас барах эрсдэл 24 хувиар бага байсан байна.

Судлаачид мөн ногоон цайны хэрэглээний талаар судалгаа явуулжээ. Ногоон цай бас өвчнөөр нас барах эрсдлийг бууруулдаг аж.

Өдөрт тав буюу түүнээс олон аяга ногоон цай уудаг эрэгтэй хүмүүсийг 1-ээс олонгүй аяга ногоон цай уудаг хүмүүстэй харьцуулахад өвчнөөр нас барах эрсдэл 13 хувиар бага байжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 17 хувиар бага байсан байна.

Кофе, ногоон цайны найрлага дахь кофеин болон бусад орц өвчнөөр нас барах эрсдлийг бууруулдаг байж магадгүй гэж судлаачид үзэж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.