05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Майонезаар бөөс устгаж болдог гэж хэн мэдлээ

20150424-069

-    Цавуу, модны давирхай, мазут зэрэг гарт наалдсан бол майонез түрхэж хэсэг хүлээгээд бүлээн усаар савандаж угаана


 

20150424-070

-    Тасалгааны цэцгийг өнгөлөг болгоно. Үүний тулд навчин дээр нимгэн түрхээд цаасан алчуураар арчиж авна. Ихэвчлэн цэцгийн дэлгүүрийн худалдагч нар энэ аргыг хэрэглэдэг.


 

20150424-072

-    Модон тавилга, гадаргуу дээр ус асгарч цайрсан үед толбон дээр майонез түрхээд цаасан алчуураар үр. Толбо арилтал үрэх хэрэгтэй.


20150424-073

-    Сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн толгой бөөстөх нь элбэг. Хэрэв таны хүү, охинд ийм зүйл тохиолдвол толгойд нь аль болох ахиухан майонез нялаад хэдэн цаг хүлээ. Шимэгчид үхэх болно.


20150424-074

-    Майонез бол маш сайн ангижруулагч гэж та сонсч байсан биз ээ. Майонез дээр өндөг, уксус, ургамлын тос бага зэрэг нэмээд л ангижруулагч бэлэн болно.


20150424-075

-    Наранд түлэгдсэн үед тус болно. Хөргөгчинд байгаа хүйтэн майонезийг түлэгдсэн газар тавихад өвчин намдах бөгөөд майонез дээрээ бага зэрэг наранцэцгийн тос нэмээд асуудалтай газраа түрхэхэд арьсыг зөөлрүүлж, улмаар эдгэрэлтийг түргэтгэнэ.


20150424-076

-    Ханан дээр зурсан хүүхдийнхээ “уран бүтээлийг” арилгаж болно. Үүнийг маш амархан шийдэх зүйл бол майонез гэнэ.


20150424-077

-    Хумс бэхжүүлэгчийн оронд ашигла. Майонез нь хумсыг чийгшүүлж, тэжээл өгснөөр хугарамтгай байдлыг арилгах гэнэ.


20150424-078

-    Төгөлдөр хуурын даруулыг шинэхэн юм шиг л болгоно. Үнэтэй авсан төгөлдөр хуураа цэвэрлэх гэж дахин мөнгө бүү үр. Зүгээр л майонез нимгэн түрхээд сайтар үр.


О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.