05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Таны арьсанд өдөр бүр хэрэгтэй зүйлс!!

Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ. Гоо сайхандаа анхаарч, тэр дундаа амин сүнс нь болсон арьсаа арчилж тордохгүй бол нарны элч, шороо тоос ч тоглоом биш шүү. Нэг л мэдэхэд арьс үл мэдэг гандан борлож, нөсөө толбо үүсч сэтгэл санаагаар унахад хүргэдэг. Тэгвэл охид, бүсгүйчүүд минь түр наашаа анхаарлаа хандуулъя.

Арьсаа гоё байлгаснааар бидний царай үнэхээр гэрэлтэй, залуу, ѳнгѳлѳг харагдахаас гадна өөртөө итгэлтэй, толгой өөдөө алхахад маш их нѳлѳѳлдѳг. Тиймээс та ѳдѳр болгон арьсаа арьчилж, тордох дараах зөвлөгөөг мөрдөөд үзээрэй.

water courtesy of thedailyhit

Ус

Ус бол хүний биeнд хамгийн хэрэгтэй амин дэм. Амьдрал усан дээр тогтдог ба усгүйгээр хүний биe эрхтэн эрүүл байж чадахгүй. Түүний адил хүний арьс ус,
витамин, протин, ѳѳх, минралаас тогтдог. Ус нь арьсыг цэвэрлэж, зѳѳлѳн булбарай харагдуулдаг. Мѳн хорт хэрэггүй бодисыг цэвэрлэн гаргаж эд эсэнд
тань хэрэгтэй бодисыг шингээж боловсруулахад тусалдаг. Нүүрэн дээр аль эсвэл биeн дээр гарсан тууралт, батга усгүйдэлтэй холбоотой байж
болдог ба хүн ѳдѳрт уух усныхаа хангамжийг байнга хангаж арьсаа дотроос нь цэвэрлэж байх хэрэгтэй. Ѳдѳрт хүн 10-12 аяга ус доор хаяж уух
хэрэгтэй. Ингэснээр та биe дэхь хэрэггүй бодисоо угаан гаргаж, биe эрхтэнээ сайн усалж байна гэсэн үг.

water

Цэвэрлэж угаах

Арьсаа ѳдѳр болгон цэвэрлэснээр та арьсанд хуримтлагдсан тос, хирийг арилгаж байгаа юм. Мөн тосгүй байснаар арьс аль болох агаарт байгаа тоос
шороог бага хуримтлуулдаг. Мѳн үхсэн арьсыг устгаж цэвэрлэж шинэ арьс ургахад тусалдаг. Арьсаа угаахдаа та сайн тойруулж массаж хийж угаавал
нүүрний тань цусан хангамж сайжирч арьсыг тань улам ѳнгѳлѳг болгоно.  Ингэхдээ та ѳѳрийн арьсанд тохирсон цэвэрлэгчээ зѳв сонгох ба тослог арьстай
бол асидтай цэвэрлэгч сонгох, хуурай арьстай бол крэмтэй цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Мѳн арьсаа тогтмол цэвэрлэсэнээрээ арьс тань дахиж шинэ
будалт авахад бэлэн болох юм.

ff2d8d1c9b445a86big

Antioxidant (үл исэлдүүлэгч)

Жимс, ногоо, загас ба загасны тос, омeга 3 antioxidant-оор баялаг бөгөөд хорт хавдар, зүрх судасны ѳвчний эсрэг байлддаг. Мөн эдгээр ѳвчнийг үүсгэж, эсийг гэмтээдэг бодисуудыг устгадаг. Antioxidant-ooс хамгийн хэрэгтэй нь витамин С ба E юм. Витамин E нь эсийн хальсыг хамгаалдаг ба витамин С нь коллажин үүсгэж арьсыг дүүрэн барьцтай үрчлээгүй болгодог. Алим, лэмон, ситрик ихтэй жимс витамин С-ээр дүүрэн ба алмонд самар,пинат тос витамин E-ээр их байдаг.

20150313-015

Зѳв Хооллох

Эрүүл биeд саруул ухаан оршдог гэдэг шиг эрүүл биед эрүүл арьс оршино. Та зѳв зохистой хооллосноор арьсаа бас эрүүл байлгаж чадна. Үүний тулд наад зах нь тамхи, архи хэрэглэхгүй байх, шарсан хайрсан зүйлс идэхгүй бай хэрэгтэй. Мөн та заавал үнэтэй арьсны бүтээгдэхүүн авч хэрэглэх шаардлагагүй. Хэчнээн үнэтэй сайн бүтээгдэгхүүн авлаа ч буруу хооллодог хэвээрээ бол таны арьс эрүүл сайхан харагдахад хэцүү юм.

eda2f1 1 x800

Биeийн тамираар хичээллэх

Биeийн тамираар хичээллэх нь стрэсс багасгадаг төдийгүй үрчлээ багасгахад нөлөөлдөг. Мѳн биeийн тамираар хичээллэвэл цусны эргэлт сайжирч цусан
хангамж ихэсдэг. Ингэснээр арьсыг улам гѳлгѳр, гэгээлэг гэрэлтсэн болгодог. Түүнчлэн дасгал хийж хѳлѳрснѳѳр та арьсны нүхнүүдээ онгойлгож хѳлсѳѳрѳѳ арьсны нүх
үүсгэдэг бохирыг цэвэрлэж гаргадаг давуу талтай юм.

beauty3-1728x800 c

Бүрэн унтаж амрах

Ѳдѳрт хүн доор хаяж 7 цаг унтах хэрэгтэй. Хүн унтаж амарснаар хүний бүх булчин, эрхтнүүдийн ажиллах ачаалал багасч дараагийн ѳдрийн нѳѳц
энeргиэ дахин хуримтлуулж чаддаг. Ингэж сайн амрахын хэрээр таны арьс мэдээж гѳлгѳр, толигор сайхан харагдах нь гарцаагүй.

demaquillage

Нарнаас хамгаалах

Нарны хорт туяанаас хамгаалдаг нүүрний тос, пудрыг та байнга хэрэглэж арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Ялангуяа зуны хурц нар нүүрны арьсанд маш муу
ба арьсыг түлж хуурайшуулж гандаадаг. Хүний нүүрний арьс илүү зѳѳлѳн нимгэн арьснаас бүрддэг. Тиймээс та аль болох арьсаа наранд бүү
гандаагаарай.

content beleza pecados da pele

Чийгшүүлж байх

Арьс ихэнхдээ цаг агаарын нөлөөллөөс болж хуурайшдаг. Ялангуяа хавар, намар салхинд үрэгдэж хуурайшдаг. Хуурайшилт нь хүний арьсанд үрчлээг үүсгэх
 эх үүсвэр болдог. Тиймээс та шѳнѳ унтахдаа чийгшүүлэгч сайтай тос түрхэж, сайтар чийгшүүлж байх хэрэгтэй. Ингэснээрээ та арьсныхаа цангааг гаргана.

П.Жаргал

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.