05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Таны хумс өнгөө алдаад, шарлаад байна уу?

Хумс нь гарны нэгэн адил гадна орчны нөлөөнд амархан автаж байдаг зүйл. Тиймээс өнгөө алдах нь наад захын үзэгдэл. Тэгвэл энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах талаар дараах хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.

Хумс бол таны эрүүл мэндийн толь юм. Юун түрүүнд хумс өнгөө алдана гэдэг амин дэмийн дутагдалтай холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд түүнд тэжээл өгөх хэрэгтэй. Хумсны тэжээл лууван, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг байна.

20141223-015

-    Таны хумс хугараад байдаг бол нимбэгний шүүсийг хумсны толин дээрээ дусааж байх хэрэгтэй. Мөн бага зэрэг халаасан оливын тосонд дүрж байвал сайн. Уг тосыг нэлээн олон удаа хэрэглэж болох бөгөөд үүний тулд хөргөгчинд хадгалах нь зүйтэй.
-    Нимгэн , зөөлөн хумстай бол зөгийн бал уусгасан бүлээн усан дээр өндөгний шар болон оливын тос бага зэрэг нэмээд хумсандаа түрхэж байгаарай.
-    Хумсны мөөгөнцөр гэж маш хортой зүйл байдаг. Эрүүл мэндэд ч, гоо сайханд ч тэр. Гэтэл хүмүүс энэ талаар мэдлэггүйгээсээ болоод төдийлөн анхаарал тавьдаггүй. Мөөгөнцөртсөн үед илрэх шинж тэмдгүүд: арьс хуурайшиж, холцорч, загатнаж, их хөлөрнө. Улмаар хумсны толионы өнгө өөрчлөгдөж, шарладаг. Хумс зузаарч, бутарч унадаг болно. Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд ажиглагдсан бол эмчид хурдхан хандаарай.
-    Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно.
-    Хумсаа бэхжүүлэхийн тулд глицеринээр арч.
-    Та гараа өдөр бүр тосолж байгаарай.
-    Е витаминтай эсвэл бүйлсийн тос гартаа түрхээд хөвөн даавуун бээлий өмсвөл нэн сайн.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.