05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Толгойны өвчинг яаж намжаах вэ?

tolgoi owdoh

Толгой өвдөх шалтгаан олон янз. Нойр хоол муугаас, агаар дутагдсанаас өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгон эрүүл агаарт хэсэг зуур унтвал толгойны өвчин намжих тал бий.

Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намжаах олон аргыг хэрэглэж болно. Эхлээд бүлээндүү аажмаар хүйтэн усаар толгой хүзүү дал мөрөн дээгүүр шүрш. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд завсарлан дахин 3-5 минут шүршинэ. Өвчин намжихгүй толгой сэргэхгүй бол дараагийн тусламжийг өөртөө үзүүлэх хэрэгтэй. Халуун бүлээн усанд хөлөө дүр. Энэ үед хөлийн улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг учиртай. Бие тань сайхан амарч эхэлвэл унтахыг бод. Өвчин намжихгүй байвал толгойны өвчинг намжаах энгийн иллэг өөртөө хийхийг зөвлөө. Үүний тулд танд гавар хэрэгтэй болно. Гаврыг та хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Иллэг хийх арга маш хялбархан бөгөөд та ердөө л дөрөвхөн барилыг эзэмших шаардлагатай.

pregnant5

1.Эхлээд гарынхаа алгаар толгойгоо хойш нь илнэ.
2.Үсээ угаар нь базна.
3.Арван хурууныхаа өндгөөр ар тийш нь илнэ.
4.Хоёр гараараа толгойныхоо ар талаас дотогш нь шахах маягийн иллэг хийнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.