05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Турахад зориулсан өглөөний дүрэм

 

Өглөө бүр хөнгөхөн дасгал хийх нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж, нойрноосоо амархан сэргэж, нозоорсон байдлаасаа хурдан салахад тусалдаг. Ингээд илүүдэл жингээ хаяхад тусалж, бүхэл өдөржингөө эрч хүчээр цэнэглэгдэхэд туслах өглөөний 7 дасгалыг танилцуулья.

 

-    Орноосоо босолгүйгээр “сунгалт” хий
Сэрээд яаран босох гэсний хэрэггүй. Биеэ суллан хэвтэж, хэдэн дасгал хийгээрэй. Дээшээ харан хэвтэж хөл, гараа аль боло өргөхийг хичээ. Мөн түрүүлгээ харан хэвтээд нуруугаараа хотой. Эдгээр дасгалуудад та гурав хүрэхгүй минут зарцуулах болно.

20150105-036

-    Өлөн дээрээ ус уу
Өглөө бүр та 150 грамм буцалсан бүлээн ус уувал ходоод гэдэсний өвчнөө мартах болно. Хоол боловсруулах тогтолцоо цэвэрлэгдэх нь жингээ хаях суурь болж өгнө.

20150105-037

-    Нарны гэрэл бол амьдралын эх үндэс
Нарны гэрэл дутагдсан үед хүний биед өлсгөлөнгийн даавар болох грелин ялгарч байдаг хэмээн эрдэмтэд баталдаг байна.

20150105-038

-    Нохойгоо салхилуул
Нохойгоо салхилуулах нь нэг төрлийн дасгал болдог. Хэрэв та нохойгүй бол хэд хэдэн хүнд дасгалуудаар орлуулаарай.

20150105-039

-    Өглөөний хоол
Өглөөний хоол бол өдрийн турш зарцуулах энергийн тань эх үүсвэр байх болно. Тиймээс өглөө уураглаг бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэ. Энэ нь цатгалан мэдрэмжийг өдрийн турш өгч, эрч хүчээр цэнэглэх болно.
-    Өдрийн хоолоо өөрөө бэлд
Үдийн цайгаараа хоолны газар орохгүйг хичээ. Хэрэв та илүүдэл жингээ хаяхыг үнэхээр хүсч байгаа бол өмнөх орой нь жаахан цаг гаргаад маргаашийн өдрийн хоолоо бэлдээрэй. Жишээ нь тахианы цээж махтай будаа байж болно.

20150105-040

-    Шүдээ сайн угаа
Итгэмээргүй сонсч байгаа ч шүдний “хорхой” нь жин нэмэхэд нөлөөлдөг. Тиймээс шүдээ байнга, сайтар угааж бай. Цэвэрлэгээний хугацаа гурван минут байна.

20150105-041


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.