05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Хар батгатай хэрхэн тэмцэх вэ?

Хар батга бол мэдээж гоо сайхны дайсан. Хар батга гарсан бол нүүр цаанаа л нэг гундуу, бохир, өнгөгүй харагддаг шүү дээ. Энэ удаад та бүхэндээ хар батганаас гэрийн нөхцөлд хэрхэн амар хялбар аргаар салах талаар зөвлөгөөг хүргэж байна. Анхааруулахад зөвлөгөөг дагахдаа арьсаа хэт их зүлгэж, оролдож болохгүйг анхаараарай.

 

Төмс- түүхий төмсийг нарийн үрүүлээр үрээд батгатай хэсгийн арьсаа үрэх маягаар арчина.
15 минутын байлгаад, угаана.

Сода – ус болон содаг ижил хэмжээтэй холиод асуудалтай хэсэг дээрээ түрхэж өгнө.
15 минутын байлгаад, угаана.

Зөгийн бал – зөгийн балаа арьсныхаа хар батгатай хэсэг дээрээ түрхэнэ.
15 минутын байлгаад, угаана.

Шүдний оо – асуудалтай хэсэг дээрээ шүдний ооноос нимгэн түрхээд 25 минут байлга. Сэнгэнэсэн мэдрэмж нь хүчтэй байхын тулд аль болох их гаатай оо сонгоорой. Хамгийн эхний түрхэлтээс эхлээд л хар толбонууд бүдгэрч эхлэхийг та харна. Гэхдээ эмчилгээ хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ.

Улаан лооль – үүнийг жимс эсвэл хүнсний ногооны алинаар нь нэрлэдгийг сайн мэдэхгүй ч батга арилгахад сайн нөлөөтэй гэнэ шүү. Учир нь улаан лоольд байгалийн үжлийн эсрэг бодис агуулагддаг гэнэ. Нухашлаж бэлдээд асуудалтай хэсэг дээрээ түрхээд хонуулна. Өглөө бүлээн усаар угаагаарай.

Нимбэг – Нүүрээ угааж цэвэрлэсний дараа нимбэгний шахаж бэлтгэсэн шүүсэн дээр бага зэрэг давс нэмж уусгаад түрхэнэ.
20 минутын дараа дахин бүлээн усаар зайлж угаана.

Тараг – Өмнө нь бид таргийг хэрхэн гоо сайхан байхад ашиглах талаар цуврал зөвлөгөөг хүргэсэн. Энэ удаад мөн хар батгатай тэмцэхэд хэрхэн ашиглах талаар хүрргэж байна. Гурван хоолны халбага тарагийг хоёр хоолны халбага овъёостой холино. Мөн нэг цайны халбага оливын тос, лимоны шүүс хийгээд хутгаж бэлд. Үүнийгээ батгатай хэсгийн арьсандаа 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.