05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Эрүүл амьдрах 8 дадал

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Хүн бүр өвдөж, бие сэтгэл, хөрөнгө мөнгө, алт шиг сайхан цаг хугацаагаараа дэнчин тавихаасаа өмнө ухаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал. Үүний тулд элдэв үнэтэй эм тан огт хэрэггүй. Зүгээр дараах хэдэн энгийн зуршлийг амьдралдаа хэрэгжүүлэхэд л хангалттай.

-    Өглөө бүр сэрээд яаран босох гэсний хэрэггүй. Орон дотроо хэвтэж байгаад биеэ суллан, амьсгалаа төвлөрүүлээд, хамраараа агаар татан, хэвлийгээ дүүргээд, толгойгоо өндийлгөн, амаа аль болох томоор ангайн эвшээлгэ. Энэ дасгалыг 12 удаа хийвэл уушигны үйл ажиллагаа сэргэн,, зүрхний цусан хангамж сайжирдаг бөгөөд цээж давчдах, бөгшүүлэн ханиахаас сэргийлэх тустай юм байна.

-    Сэрээд эвшээх дасгалаа хийсний дараа хийх зүй бол 10 хуруугаа самны оронд ашиглах юм. ингэхийн тулд 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш нь ил. Хуйхандаа бага зэрэг даралт учруулан самнах хэрэгтэй. Ингэснээр толгойн дахь мэдрэлийн цэгүүд хурууны өндгөөр цочирч, ухаан санаа сэргэн, цусны даралт буурч, хий хуй тарж, халуун хөөгдөх ба бөөрний үйл ажиллагаа сайжирдаг байна.  Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаа тусахаас урьдчилан сэргийлнэ. Мөн ингэж байнга дасгал хийгээд байвал үс бууралтдаггүй гэнэ.

-    Сэтгэл санаагаа тайвшруулан, нүдээ аниад нар зөв чиглэлтэйгээр баруун зүүн, дээш доош аамим эргэлдүүл. Дараа нь нүдээ алгуурхан нээждээр үйлдлийг нүдээ нээлттэй чигээр дасгалыг тус бүр 10 удаа давтана. Энэ дасгал нь нүдний ядаргаа чилээг гаргах, харааг сайжруулахын зэрэгцээ, толгой эргэх, нүд эрээлжлэх гэх мэт эмгэгээс сэргийлдэг ажээ.

-    Гар, хөлөө урагш, хойш нь чөлөөтэй шидэх маягаар савчуулан булчин шөрмөсөө цочроож, тэнийлгэнэ. Мөн бүсэлхий ар нуруугаараа гэдийж бөхийн хуянгаа төрөөснөөр үе мөчний өвчин, үрэвслээс урьдчилан сэргийлнэ.

-    Хэрэв та суугаа ажил эрхэлдэг бол сандал дээрээ нуруугаа хотойлгон, бөгсөн биеэ сандлынхаа түшлэгт тулган оцойлго. Ингэхдээ чилтэл нь биш харин дасгал маягаар биеэ цэхлэн чангалж 20 тоолоод суллаад 10 тоолох гэх мэтээр үргэлжлүүлнэ. Ингэснээр өгзөг гуя чангаран гоо сайханд чухал нөлөөтэйгээс гадна цагаан мах эргэх, бөөр давсагны элдэв өвчлөл, эмэгтэйчүүдийн сав, өндгөвч зэрэг эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

-    Орой бүр хөлөө угааж, хөлийн тавхайд иллэг хийж бай. Ингэхдээ гараа халтал нь үрж байгаад, алгаараа төөнөн, тавхайныхаа яг гол хэсэгт 10 удаа чангахан дарж иллэг хийгээрэй. Чухам энэ газарт хүний амьдралыг тэтгэх, амьдралын амин цэг оршдог аж. Ингэж иллэг хийх нь хөлийг дулаацуулан, алжаал тайлж, нойр хүргэхээс гадна сэтгэл санааг тайвшруулдаг байна. Мөн хөлийн уланд хүний мэдрэлийн маш олон цэг оршдог тул элдэв өвчнөөс сэргийлэхэд тусалдаг давхар ач холбогдолтой юм байна.

-    Нуруугаа дулаан байлга. Мэдээж цаг агаар, улирлын байдалд тохируулан дулааны хэм хэмжээг тохируулна. Мөн алгаа хооронд нь хавсран халтал нь үрээд олон дахин дарж, илбэл нуруу хөших, өвдөх, хэвлийгээр хатгуулах, үе мөчний архаг хууч хөдлөхөөс сэргийлнэ.

-    Хэлээ тагнайдаа хүргэ. Хэлнийхээ үзүүрийг дээш өргөн, тагнайн дээд хонхорт хүргээд дээш, доош хөдөлгөн эргэлдүүлэхэд шүлс элбэгшинэ. Энэ дасгал нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хоол шингээхэд сайнаар нөлөөлнө. Мөн ам аргаж, хатах, хамар, залгиур хоолойн үрэвслээс урьдчилан сэргийлдэг байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.