05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Үрчлээний эсрэг иллэг

Ялангуяа нас ахиж яваа хүмүүсийн сэтгэлийг хамгийн их түгшээдэг асуудал бол үрчлээ. Ер нь үрчлээний шинж тэмдэг эрт буюу 25-30 насанд гарч эхэлдэг. Ингээд нас ахих тусам тодорч, нэмэгдсээр арьсны өнгө алдагдаж, ядарсан мэт харагдуулдаг байна.
Иймд танд туслах үүднээс үрчлээнээс сэргийлэх энгийн дасгалыг танилцуулья. Өдөр бүр эдгээр дасгалыг хийснээр үрчлээнээс үүсэхээс сэргийлэх боломжтой ажээ. Дасгалыг хийснээр арьсан дорхи цусны эргэлтээ сайжруулж, эд эс сэргэн арьсны бат бөх чанар хадгалагдах боломжтой юм.

Духны массаж
Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

Зовхины массаж
Дээд, доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

Хамрын массаж
Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас нь үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

Хацрын массаж
Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

Хүзүүний массаж
Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

Ам, эрүүний массаж
Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.