05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Үснийхээ өнгийг сэргээе гэвэл хар цайгаар угаа

Өвлийн хүйтэн, хатуу ширүүн улиралд үс гэмтэж, хуурайших нь элбэг. Чухам энэ үед л шинэ жил, Валентин гэх мэт охид бүсгүйчүүдийн “гоё дээрээ тавих” хэрэгтэй баярууд үргэлжилдэг. Үргэлж малгай дарж өмсөх нь үсний хэв болон өнгөнд сөргөөр нөлөөлөх гээд байдаг талтай. Гэхдээ малгай өмсөхгүй бол эрүүл мэнд талаасаа бас болохгүй. Өвлийн хахир хүйтний үеэр  зузаан дулаан малгай өмсөхгүй бол толгойн судас нарийсч, цаашлаад олон өвчний эх үүсвэл болдог. Мэдээж гарц байгаа. Үсний гэмтлээ эмчилж, өнгийг нь сэргээхийг хүсч байгаа бол дараах бяцхан зөвлөгөөг анхааралдаа авна уу.

-    Сайхан үстэй байя гэвэл крантны усыг шууд хэрэглэхээс аль болохоор татгалзаж бай.Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг байна. Энэ нь үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ үсний өнгийг алдагдуулдаг аж.

-    Харин буцалгасан зөөлөн усаар үсээ угааж занших хэрэгтэй. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд хоёр цайны халбага сода хийнэ. Ингэвэл ус зөөлөрч, үсийг хуурайшуулахгүй.

-    Мөн хар буюу байхуу цай үсний өнгийг сэргээдэг. Түүнчлэгнхээс гадна тархины даралттай хүнд даралт буулгах сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг.

-    Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогоож, ургалтыг түргэсдэг.

-    Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь хугарамтгай болгодог муу талтай.

-    Нойтон үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг.

-    Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсийг хуурайшуулдаг.

-    Үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наран цэцгийн тостой хольж хутган үс хуйхандаа түрхэн маск тавина. Ингэж хэрэглэх нь үсийг эрт бууралтахаас сэргийлдэг гэнэ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.