05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Өндгөөр нүхжилт багасгах бигнүүр бэлдэх арга

Арьс бол амьсгалдаг, хүний биеийн хамгийн том эрхтэн юм. Тиймдээ ч олон сая живаа нүхтэй. Харин үүнийг арчлаж цэвэрлээгүйгээс арьсан дээр бөөн проблемууд үүснэ. Наанадаж л бохирдол хуримтлагдсаар нүх улам томорч, сүүлдээ шүдэнзний толгой ч багтахаар нүхжилт бий болдог. Харин нүхжилт үүсмэгц л гоо сайхны салон руу гүйгээд байх цаг зав, хөрөнгө мөнгө хүн бүхэнд тэр бүр байдаггүй шүү дээ.
Тэгвэл гэрийн нөхцөлд нүхжилтээс хэрхэн салах вэ?

1.    Ус буцалгаж, төмөр түмпэнд хийнэ
2.    Толгой дээгүүрээ алчуур бүтээгээд нүүрээ 10 минут утна.
3.    Энэ нь арьсны нүхнүүд онгойж нүхэн дэх бохирдолыг цэвэрлэхэд тус болно.
4.    Өндөгний цагааныг нэг цайны халбага нимбэгийн шүүстэй холиод нүүрэндээ түрхэнэ.
5.    Хаттал нь хүлээх хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
6.    Өмнө нь тусгайлан бэлдсэн мөсөөр нүүрээ арчиж нээгдэж цэвэрлэгдсэн нүхээ буцаан агшаана.

Энэ аргыг долоо хоног бүр хэрэгжүүлснээр таны нүүрний нүхжилт мэдэгдэхүйц багасах болно.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.