05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

14 хоногт 5 кг хасмаар байна уу

Дүрэм 1. Өөх тосыг хэрэглээгээ багасга. Өөх тос нь илчлэгийн гол эх үүсвэр. Тиймээс хоолныхоо цэснээс өөх тос ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хас. Үүнд бүх төрлийн ургамлын, цөцгийн, буурцгийн тос, майонез, бяслаг, утсан хиам, махан бүтээгдэхүүн орно.

 

Дүрэм 2. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдийг цэснээсээ бас хасна. Эдгээр нь илчлэг ихтэйгээс өөх хуримтлагдах явцыг дэмждэг. Тиймээс бүх төрлийн чихэр, гоймон болон зөөлөн талх, ялангуяа нарийн ширхэгтэй буюу дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, түүнчлэн төмс, чанасан лууван, манжин, эрдэнэшишийн хөөсөнцөр, будаа бага хэрэглэ. Ундааны зүйлээс энд хийжүүлсэн ундаа, шар айраг, оргилуун дарс хамаарна.

Дүрэм 3. Өөх тос, нүүрс ус хоёуланг нь агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах. Жишээлбэл шарсан төмс, чипс, бялуу, болон кремтэй бүтээгдэхүүнүүд, шарсан мах, цөцгийн тостой талх гэх мэт.

Дүрэм 4.  Уураг болон ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх. Мах болон сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, буурцганд агуулагдах уураг өөх тос хуримтлагдахад оролцдоггүй. Учир нь уургийг боловсруулах явцдаа организм тэдгээрт агуулагдаж байгаа илчлэгтэй тэнцэхүйц хэмжээний илчлэг зарцуулдаг. Тиймээс илчлэг чанар нь ерөнхийдөө тэгтэй тэнцүү гэсэн үг. Гэхдээ дан уураг хэрэглэснээр организмд хорт бодис хуримтлагдах эрсдэлтэй. Тиймээс уургийн энэ сөрөг талыг саармагжуулахад бидэнд илчлэг багатай ашигтай нүүрс ус хэрэг болно. Дашрамд хэлэхэд тэдгээр нь биед хэрэгтэй эслэгийг агуулж байдаг.

Дүрэм 5. Хоолныхоо хэмжээг багасгах замаар илчлэгийг нь бууруулж болохгүй. Ямар ч тохиолдолд бид өлсч болохгүй. Өргөст хэмх, шинэхэн алим зэргээр ходоодоо хуурахыг зөвлөх байна. Өдөрт хэдэн удаа хооллох нь гол биш, 3-6 түүнээс ч олон байж болно. Гэхдээ хэзээ ч цадталаа бүү ид. Болж өгвөл ширээний араас арай л цадсангүй юу даа гэсэн сэтгэгдэлтэй босч сур.

Дүрэм 6. Орой 19 цагаас хойш хэзээ ч бүү юм ид. Шөнөдөө бид өдрийнхөөсөө бага илчлэг зарцуулдаг учир оройтож идсэн хоол өөх тос болох магадлал өндөр.

Дүрэм 7. Хоолны цэсэндээ цөөн төрөлтэй бага хэмжээтэй хоол оруул.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.