04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Өвчин намдаах эм-Tylenol

Та бүхэн Америкийн дэлгүүрүүдэд өвчин намдаагч эмнүүдээс Tylenol хамгийн түгээмэл хэрэглэгддэг, худалдаанд элбэг байдгийг анзаарсан байх. Тэгвэл энэ эмийг хэрхэн хэрэглэх, яаж сонгож авах талаар энэ удаа та бүхэнд зөвлөе.
Tylenol бол өвчин намдаагч эмнүүдээс хамгийн өргөн хэрэглэддэг бөгөөд ихэнх эмч нар,
эмнэлэгт өвчин намдаагчаар хамгийн түрүүндхэрэглэхийг зөвлөдөг . Энэ эмийг хүчтэй биш
өвдөлтийг дарах, халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.

Та бүхэн Америкийн дэлгүүрүүдэд өвчин намдаагч эмнүүдээс Tylenol хамгийн түгээмэл хэрэглэгддэг,худалдаанд элбэг байдгийг анзаарсан байх. Тэгвэл энэ эмийг хэрхэн
хэрэглэх,яаж сонгож авах талаар энэ удаа та бүхэнд зөвлөе.
Tylenol бол өвчин намдаагч эмнүүдээс хамгийн өргөн хэрэглэддэг бөгөөд ихэнх эмч нар,
эмнэлэгт өвчин намдаагчаар хамгийн түрүүндхэрэглэхийг зөвлөдөг . Энэ эмийг хүчтэй биш
өвдөлтийг дарах, халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.

Яаж хэрэглэх вэ?
Эмчийн зөвлөгөөгүйгээр 10-аас дээш хоног
хэрэглэж болохгүй. Мөн эмч зөвлөөгүй
үед 3аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Хэрэв та элэгний ямар нэгэн эмгэггүй бол
насанд хүрэгсэд 4 гр хүртэл буюу 4000 мг хүртэл хэрэглэж
болно. Үүнээс дээш тунгаар хэрэглэхэд элэгийг хүндээр
гэмтээдэг. Хэрэв энэ эмийг ууж байх явцад дотор муухай оргих, нүд арьс
шарлах, шээс хар цай шиг болох, ходоод өвдөх, бие ихэд ядрах,
шинж гарвал эмчдээ хэлэх хэрэгтэй.
Хүнд харшлын урвал гарахгүй боловч харшилтай
хүмүүс болгоомжтой хэрэглэхэд
илүүдэхгүй.
Харшлын урвалууд: загатнах, хорсох, толгой эргэх, амьсгалахад хүнд
болох зэрэг шинжүүд илэрнэ. Хэрэв та өдөрт 3 хундага
орчим архи дарс хэрэглэдэг бол энэ эмийг хэрэглэх хэрэггүй. Элгийг
хүндээр гэмтээж, хүчтэй нөлөөлж
болзошгүй. Хөхүүл эхчүүд уухад
хүүхдэд нөлөөлдөг тухай хэвлэлийн
материал байхгүй боловч хөхүүл бол эмчээс
зөвлөгөө авч хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв Tylenol хэрэглэх үед давхар өөр эм жишээлбэл,
isoniazed, phenobarbitol, phenytoin, sulfinpyrazone, zidovidine зэрэг эм
хэрэглэдэг бол эмчээс зөвлөгөө авч хэрэглэх хэрэгтэй.
Яаж сонголт хийх вэ?
70 гаруй нэршил бүхий өөр хоорондоо ялгаатай Tylenol-ууд
байдаг. Сонголт хийхийн өмнө чухам танд ямар зовиур илэрч байгаа
билээ, түүндээ зориулж авах ёстой. Жишээлбэл: Таны толгой
өвдөөд цаашид нойр муудаад байвал Tylenol PM-ийг сонгоход
зүгээр. Tylenol PM-ийг 12 наснаас дээш хүүхэд хэрэглэнэ.
Vanilla Liquid- ваниллатай шингэн
Vanilla Caplets Tab- ваниллатай Caplets ердийн
Geltabs-гель хэлбэрээр
Gelcaps-гель капсултай гэсэн хэлбэрүүдээр байгаа.
Үүнийг сонгож авна. Хүүхдэд бол ванилтай шингэн
капсул илүү тохиромжтой. Учир нь эмний эвгүй амт ваниллд
дарагдсан байдаг. Томчуудад tab, gel, капсул нь шууд залгихад хялбар
учир өөрт тохиромжтой хэлбэрийг сонгоход зүгээр. Tylenol PM-ийг
зөвхөн унтах үед, орондоо орохын өмнө хэрэглэх
ба жолоо барих ажлын цагаар хэрэглэхгүй байхыг анхаараарай.

Tylenol Extra Strength-ийг үе мөчний өвдөлт, толгой
өвдөх, нурууны өвдөлт, халуурах, шүд
өвдөх, сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийн
үед хэрэглэнэ. Мөн 12-аас дээш насныхан, насанд хүрэгсэд
хэрэглэнэ. 500 мг-аар савлагдсан.
Regular Strength Tylenol 350 mg. EZ tabe, Rapid Release Gels, tablets,
Geltabs, Caplets, Cool Caplets, Liquid хэлбэрүүдээр байгаа.
Дээрхи хэлбэрүүдээс өөрт тохиромжтойг сонгон авна.
Арай хүч багатай. Бага зэргийн өвдөлтүүдийн
үед: толгой, нуруу, булчин, үе мөч, халуурах, шүд
өвдөх, сарын тэмдэг ирэх үед өвдөхөд
хэрэглэнэ.

Бага насны хүүхдэд хэрэглэх Tylenol.- Concentrated Tylenol
Infant‘s Drops.
- түр зуур өвчин намдаах
- толгойн өвдөлтийн үед
- хоолойн өвдөлт
- шүд өвдөх
- дархлааны эсрэг вакцин хэрэглэсэн үед
- халуурч, ханиад хүрч, нус гоожих үед тус тус хэрэглэнэ.
Бага насны хүүхэд:
- аспиринд харшилтай үед
- салхин цэцэгтэх үед тус тус хэрэглэж болно.
0-2 насныханд эмчээс зөвлөгөө авч хэрэглэнэ. 2-3
насныханд хэрэглэнэ. Доорх хэлбэрүүдээр байгаа.
- интоор жимстэй
- интооргүй
- усан үзмийн холимогтой гэсэн 3 хэлбэрээр байдаг. Өөрт нь
хэрэглэх дуслаар хэмжигч дусаагуураар тунг хэмжиж өгнө.
Шингэнийг хэрэглэхийн өмнө сэгсэрч хүүхдийн амыг
нээж, аманд дусааж өгнө. 4 цаг тутам давтан хэрэглэнэ. 2
хоногоос илүү хэрэглэх хэрэггүй. Дуслыг жинд нь бодож
дусаах ёстой. 24-өөс доош Lb, 2 наснаас доош хүүхдэд
эмчээс асууна. 24-35 Lb, 2-3 насны хүүхдэд 16ml=0.8ml+0.8ml-ийг
дусаагуураар хэмжиж өгнө.
Tylenol. 8 hour 650mg Бие булчингийн өвдөлтүүдийн
үед хэрэглэнэ, Gel, Tab гэсэн 2 хэлбэрээр байгаа. 8 цаг тутамд
хэрэглэнэ. 10 өдрөөс илүү хэрэглэх
хэрэггүй.
Women’s Tylenol Menstrual Relief: Биений юм ирэхийн өмнөх ба
ирэх үеийн өвдөлтийг намдаах зорилгоор мөн толгой
өвдөх үед хэрэглэнэ. Tab хэлбэрээр бий. Acetoamprosen 500
mg, Pamabrom 25 mg найрлагадаа агуулсан. Мөн 8 цаг тутам ууж
хэрэглэнэ.
Хүүхдийн Tylenol- Children’s Tylenol with Flavor Creator алим,
шоколад, гүзээлзгэнийн хольцтой бэлдмэлүүд
- халуурах
- нус гоожих
- хоолой өвдөх
- шүд өвдөх
- халуун түр бууруулахад хэрэглэнэ

Jr Tylenol 6-11 насныхан. Бохь хэлбэрээр, мөн жимсний хольцтой бий.
Хэрэглэх зааваp мөн адил. Гэх мэт 70 гаруй төрлийн Tylenol-оос
та бүхэнд цөөн хэдийг танилцууллаа. Tylenol-ийн талаар
асуух асуулт байвал манай вэб сайтад хандана уу.
Бэлтгэсэн Б.Сэлэнгэ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.