04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Шувууны томуу дахин хvчээ авч эхэллээ

Вьетнамын эрх баригчдийн мэдээлж байгаагаар 800 галуу шувуу зэрэг vхсэний дараагаар шувуунуудаас авсан шинжилгээний тєрєл нь шувууний тахалд хамаарагдах тєрєл мєн болохыг тогтоожээ.

Энэ удаад сvvлийн хэдэн жил хvн тєрєлхтєнийг айлгаад буй шувууны тахал дахин гарч ирлээ. Вьетнам улсын нутаг дэвсгэрvvдэд єнгєрсєн оны арван хоёр дугаар сараас хойш єнєєдрийг хvртэл нийтдээ уг тахалын шинж тэмдэг бvхий євчлєл зургаан удаа бvртгэгдээд байна. Хамгийн сvvлчийх нь Вьетнамын Вин Лонг гэдэг аймагт гарсан бєгєєд уг тахлаар vхсэн галуунаас эмч нар шинжилгээ аван нарийн судалгааг хийж байна.

Вьетнамын эрх баригчдийн мэдээлж байгаагаар 800 галуу шувуу зэрэг vхсэний дараагаар шувуунуудаас авсан шинжилгээний тєрєл нь шувууний тахалд хамаарагдах тєрєл мєн болохыг тогтоожээ.

2003 оноос 2005 оны хооронд энэхvv шувууны томуунд хамаарагдах тєрлєєс болж нийт 42 Ветнамын ард иргэд ертєнцийн мєнх бусыг vзvvлээд байгаа аж.

Одоогийн байдлаар Вьетнам улсын 5 аймагийн нутаг дэвсгэрт энэхvv томууны шинж тэмдэг илэрээд байна.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын Ханой дахь албаны эрхлэгч хэлэхдээ одоогийн байдлаар уг томуунаас сэргийлэх ямар нэгэн тєрлийн эрчимт вакцинууд байхгvй байна. Тиймээс шувууны тахал тархаад байна. Энэ тохиолдолууд нь голцуу Ветнамын ємнєд хэсгээр гараад байна гэж тэмдэглэв.

Дэлгэрэнгvй мэдээллийг vvн дээр дарж уншина уу?


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.