05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бид дэлхийд данстай хувьцаа эзэмшигчид боллоо

Засгийн газар уржигдар, єчигдєр дамжуулан хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшvvлэх асуудлыг шийдвэрлэлээ. Энэ тvvхэн шийдвэрийн талаар Ерєнхий сайд С.Батболд, Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг нар єчигдєр мэдээлэл хийж танилцууллаа.

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг урьд шєнє буюу 2011 оны дєрєвдvгээр сарын 1-нээс ємнє тєрсєн Монгол Улсын иргэн бvрт олгохоор болов. ТЄХ-ны дарга, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга Д.Сугар "Урьдчилсан тооцоогоор нэг иргэнд 538 ширхэг хувьцаа оногдоно" гэж байсан. Засгийн газар эцсийн шийдвэрийг єчигдєр гаргаж, хоёр сая 796 мянга 340 орчим иргэн тус бvрт 536 ширхэг хувьцаа єгєхєєр болсноо зарлалаа.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн нийт хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг иргэн бvртээ хуваахад 536 гэсэн тоо гарчээ. Мєн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1.5 тэрбум ширхэг хувьцааг аж ахуйн нэгжvvдэд худалдах УИХ-ын тогтоолтой.

Манайд 53-54 мянган компани байгаа аж. Нэг компанид 57-58 мянган ширхэг хувьцаа оногдох тооцоо гарчээ. Ийнхvv монголчуудын хvсэн хvлээж байсан нэг асуултын хариу тодорхой боллоо. Одоо vнэ нь хэд байх вэ, "Эрдэнэс Тавантолгой" хэр vнэд хvрэх вэ гэдгийг харах vлдлээ.

Ардчилсан хувьсгал ялахад иргэн бvрт "цэнхэр, ягаан тасалбар" хэмээн нэрийддэг хувьцаа эзэмших эрхийн бичгийг тарааж байсан ч, vр дvн муутай єнгєрсєн нь нууц биш. Харин энэ удаа монгол хvн бvр дахин хувьцаа эзэмшигч болох эрхийг Засгийн газар баталгаажууллаа. Гэхдээ энэ удаад бодитой хувьцааг єгєхєєр болов. Єнєєгийн улс тєрийн хэрvvл тэмцэл, хэл амны "хар утаанд" энэ шийдвэр их бvдэг сонстож байна. Гэхдээ тvvхэн шийдвэр байж гэдгийг нь ирэх цаг хугацаа зvлгэж, улам тодруулах биз ээ.

Ерєнхий сайд С.Батболд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тунгалаг, ил тод, нээлттэй, ойлгомжтой байна. Явцыг Засгийн газар сар, улирал бvрээр тогтмол мэдээлнэ. Харин хувьцаа эзэмшигч иргэн єєрєє хариуцлагатай байж, хяналтаа тавин, компанийн ажил ямар шатандаа явж байгааг мэдэж байх ёстой, энэ боломжийг ч иргэн бvртээ хувьцаа эзэмшvvлснээр бvрдvvллээ. Цэнхэр, ягаан тасалбарын ач тусыг иргэд сайн ойлгоогvйгээс vр шимийг нь хvртэж чадаагvй. Энэ алдааг давтахгvйн тулд хєрєнгийн зах зээл гэж юу болох, энэ талаархи иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлvvлэхэд тєр, засаг анхаарна. Иргэд ч єєрсдєє хичээх хэрэгтэй” гэв. Хєрєнгийн зах зээл бvv хэл зах зээлийн нийгмээ сайн ойлгоогvй байсан монголчууд цэнхэр, ягаан тасалбараа vнэ цэнэгvй vрэн таран хийсэн гашуун тvvх бий. Энэ тvvхийг давтахгvйн тулд Засгийн газрын хамгийн тvрvvнд хийх ажил бол монголчуудад "Эрдэнэс Тавантолгой" компанийнх нь хувьцааны vнэ цэнийг мэдрvvлэх. Засгийн газар иргэдээ vнэ цэнийг нь мэдэртэл хувьцааг арилжаалуулахгvй байх бодлого барих болов. Одоогоор хэдий хугацаанд хувьцааг худалдахыг хориглохыг тогтоогvй байгаа аж. Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр гаргатал иргэдийг хувьцаагаа зарахыг ямар ч байсан хориглоно. Хугацааг тогтоогvй байгаа" гэсэн юм.

Vнэт цаасны тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєвийн гvйцэтгэх захирал Т.Гандулам "Иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч гэсэн батламж єгнє. Батламжийнхаа загварыг боловсруулаад санал авах шатандаа явж байна. Манай компани вэб хуудсаа шинэчилж байгаа. Иргэд Хvний хєгжил сангаас олгодог мєнгєє дансандаа орсон эсэхийг шалгадаг шиг манай вэб хуудас руу ороод хувьцааныхаа мэдээллийг авдаг нєхцлийг бvрдvvлэхээр ажиллаж байна" гэсэн мэдээлэл єгч байсан.

Тэгвэл “Монгол Улсын иргэн та “Эрдэнэс Таван толгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмшигч” гэсэн утга бvхий бичигтэй тусгай наалтыг хvн бvрийн Хvний хєгжил сангийнх нь дэвтэр дээр нааж єгєхєєр шийдвэрлэжээ. Тэр наалт таны хувьцаа эзэмшигч гэдгийн баталгаажуулалт болох нь.

Олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зvйл бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны нэрлэсэн vнэ. Нэрлэсэн vнэ хэд байх талаар ТЄХ-ны дарга Д.Сугар "Хувьцааны нэрлэсэн ханш яг хэд байхыг нь тодорхой шийдээгvй байна. Ажлын хэсгийнхэн нэг тоон дээр тогтоод Засгийн газарт єргєн барина. Засгийн газраас эцсийн шийдвэр гаргана. Ямартай ч хувьцааны ханш 300-1000 тєгрєгийн хооронд тогтох нь тодорхой болсон" хэмээсэн юм. Єчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нэрлэсэн ханшийг тогтооно гэсэн мэдээлэл "ниссэн". Нэгж хувьцааны vнийн тухайд Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж арилжиж эхлэх vед нэгж хувьцааны vнэ хэдэн тєгрєг байх нь тодорхой болно" гэсэн хариулт єгч байлаа.

Хэзээнээс иргэдийн Хvний хєгжил сангийн дэвтэрт баталгаажуулалтын наалт наах бол, хувьцааных нь нэрлэсэн ханш хэдэн тєгрєг байх бол, хэдий хугацаанд иргэдийг хувьцаагаа зарахыг хориглох бол гэсэн асуултууд хариултгvй vлдэж байна. Юутай ч иргэдийн 536 ширхэг хувьцаа эзэмших эрх баталгаажлаа. Энэ бол иргэдийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашгаас хувь авах, vйл ажиллагаанд нь саналаа хэлэх эрх юм. Нєгєє талаар Монгол хvн бvр компанитай боллоо. "Эрдэнэс Тавантолгой" бол хэн нэгнийх биш, хэсэг бvлгийнх ч биш, Монгол хvн бvрийнх. Энэ компанийн засаглал, vйл ажиллагаа хэр тунгалаг байна, тэр хэрээр хувьцааных нь vнэ цэнэ єснє. Монголчууд бид энэ компанийн vйл ажиллагааг "сонгодог" арга барилаар авч явж чадах юм бол хувьцааных нь ханш хэдэн зуу дахин єсєхийг таашгvй. Тэгснээр монголчуудын халаас зузаарах болно. С.Батболд энэ компанийн vйл ажиллагааг тунгалаг байлгана хэмээн анх Ерєнхий сайд болохдоо амлаж байсан. Тэр амлалтаа эхнээс нь биелvvлж байна гэж хэлж болох нь. Монгол хvн бvр дэлхийн хамгийн алдар цуутай компанийн хувьцаа эзэмшигч болж байж мэдэх юм.

Т.Энхбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.