05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

БНХАУ Монгол Улсаас 1.4 сая тонн коксжих нүүрс импортолжээ

БНХАУ-ын нүүрсний импорт сарын дүнгээрээ өссөн ч Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний хэмжээ сүүлийн хагас жилийн доод түвшиндээ хүрчээ. Гэхдээ хүйтний улирал дөхсөн нь БНХАУ-ын импорт өсөхөд нөлөөлж байна. БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр есдүгээр сард тус улсын нүүрсний импорт өмнөх сараасаа 12.2 хувиар өсч, 21.2 сая тоннд хүрсэн байна.

 

Үүнээс 1.4 сая тонныг нь Монгол Улсаас импортолсон нь өмнөх сараасаа 8.4 хувиар өссөн дүн болжээ. Хэдий тийм боловч Монгол Улсаас экспортолж байгаа нүүрсний хил дээрх ханш өнгөрсөн сараас 39 хувиар буурч, 40.7 ам.доллар болсон бол коксжих нүүрсний ханш 10 орчим ам.доллараар буурч, 49.7 ам.доллар болжээ. Нийлүүлэлт нь ч гэсэн багасч 923 мянган тонн болсон нь сүүлийн зургаан сард анх удаа нэг саяас буурсан дүн болсон гэж БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар мэдээлж байна. Харин Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт өсч, 2.1 сая тоннд хүрчээ. Австрали улс БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар энэ сараас хэрэгжиж эхэлсэн БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглэж магадгүй байгаа юм. Харин Монгол улс “ASEAN"-ийн бүрэлдэхүүнд нэгдвэл татвараас хөнгөлөгдөх боломж бүрдэж магадгүй байна. БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд шат дараатай алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд он гарсаар чанаргүй нүүрсний хэрэглээг халснаас гадна дотоодын компаниудаа дэмжих бодлогын хүрээнд энэ сарын 15-наас нүүрсний импортын татвараа сэргээжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.