05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

“Макмахон” Монгол дахь ажлаа зогсоож байна

КАНБЕРРА. /AustralianMining/. “Макмахон”-ы Монгол дахь салбар компани үйл ажиллагаагаа зогсоосны дараагаар гурван долоо хоногийн хугацаагаар түр зогсолтод шилжлээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” компаниас хийх 20 гаруй сая долларын төлбөр хоцорч байгаагаас үүдэн ажлаа зогсоосон гэдгээ өнгөрсөн сард “Макмахон”-ы Монгол дахь салбараас мэдэгдсэн байна.

Төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн гүйцэтгэгч компанийн зүгээс 30 сая доллар нэхэмжлэхийн зэрэгцээ гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж магадгүй ажээ. Ойролцоогоор 500 сая долларын өртөг бүхий анх байгуулсан гэрээний дагуу, “Эрдэнэс Тавантолгой” компани нь гэрээ цуцлагдсан тохиолдолд “Макмахон”-ы бүх үйлдвэр, өмч хөрөнгө болон тоног төхөөрөмжийг худалдан авах үүрэг хүлээжээ.

Бүх тоног төхөөрөмжүүдийг ойролцоогоор 48 сая доллароор үнэлсэн байна.  “Макмахон”-ы Монгол дахь салбар компани гэрээгээр хүлээсэн үүргээ чандлан биелүүлсэн дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.