05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Метан хий боловсруулах үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулна

Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан  БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг, “УИХ-аар энэ оны 7 дугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Уг хуулиар "уламжлалт газрын тос" буюу түүхий тос болон“ уламжлалт бус газрын тос’’ буюу шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эрдэс баялгийг эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хууль батлагдсанаар эдгээр баялгийг ашиглах хөрөнгө оруулалтын таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Монгол Улс Солонгос,Япон зэрэг оронтой адилхан хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хуульд зааснаар уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн тухайд эхлээд холбогдох төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулна. Түүнчлэн эрлийн ажлын үр дүнд үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж нөөц тогтоох хайгуул хийх юм" гэлээ.

БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн Дэд ерөнхийлөгч, “ Манай компани Монгол Улсын “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран метан хий боловсруулах үйлдвэр байгуулах эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа. Метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

“Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.