05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол болон “Рио” татварын маргаанаа шийдлээ

УЛААНБААТАР. /The Sydney morning herald/. Татварын асуудал шийдэгдсэн гэж Монголын сайд хэлсэн нь “Рио Тинто”-гийн Монгол дахь зэсийн төсөл зөв голдрилдоо ороход томоохон алхам боллоо. Монгол Улс 30 сая доллар авна гэдгийг Монголын Уул уурхайн дэд сайд Э.Оюун сэтгүүлчдэд нотолсон юм.

 

Монголын Засгийн газар эхлээд 130 сая доллар авна гэж байсан юм. Татварын асуудал Монгол болон “Рио” хоорондын томоохон маргааныг шийдэж, мөн зургаан тэрбум долларын зардал бүхий “Оюутолгой”-н далд уурхай хурдан шийдэхэд тус болно гэсэн найдвар төрүүлж байна. “Оюутолгой”-н зэс болон алтны ил уурхайн ажил аль хэдийн эхэлсэн боловч далд уурхайн ажил зардлын асуудлаас болоод зогссон юм. “Оюутолгой”-д “Рио”-гийн хувьцааг эзэмшдэг Канадын “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өссөн нь татварын асуудал шийдэгдсэнтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Канадын компанийн хувьцааны ханш 22 хувиар өсөж, 4,38 канад долларт хүрчээ. Зээлдүүлэгчид “Рио”-д есдүгээр сарын 30-ны дотор Монголтой маргаанаа шийдвэрлэхийн зөвшөөрсөн. Энэ хугацаанаас өмнө татварын асуудал шийдэгдсэн байна. Тэдгээр зээлдүүлэгч “Оюутолгой”-н далд уурхайн ажилд дөрвөн тэрбум америк доллар оруулахаа амласан юм. Австралийн гадаад зээлийн агентлаг “Гадаад худалдааны санхүүжилт, даатгалын корпораци” нь хөрөнгө оруулахын тулд есдүгээр сарын 30 хүртэл их удаан хугацааны сунгалт хийж тусалсан олон улсын банкуудын нэг юм.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.