05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ноён уулыг ухвал тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ

Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-аар хэлэлцэж  буйтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Ноён уулыг ухуулахгүй төдийгүй эрх баригчид ухах шийдвэр гаргавал тэмцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай “Сентерра Гоулд” компанид Ноён уулын Гацууртын ордыг ашиглуулахгүй байх, тодруубал олборлолт хийх талбайд цэвэр усны хагалбар, мөнх цэвдэг бүхий бүс нутаг, Монголын түүхийн өв, соёл хадгалагдсан үэрэг  арван шалтгааныг дурдаад, хамгийн гол нь нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж байгааг онцоллоо.

“Гамшгийн эсрэг төв”-ийн  хувьд  түүхийн дурсгал, монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болох Хүннүгийн булш бунхныг хэвээр авч үлдэх зорилготой, түүнээс өөр ямар нэгэн сонирхол байхгүй гэв. Хэвлэлийн хурлыг зорьж ирсэн орон нутгийн иргэдийн төлөөлөл  онгон дагшин байгаль, түүхийн дурсгалт Ноён уулаа бүрэн бүтэн авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Эх нутгаа гэсэн иргэдийнхээ дуу хоолойг Монголын төр сонсоно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд дуулгаад нөхцөл байдал эсрэгээр эргэвэл тэмцэхэд бэлэн гэдгээ энэхүү хэвлэлийн хурлаар дуулгалаа.

А.Нэргүй


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.