05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Оюутолгой” эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай сонгох шаардлагатай

МХЕГ-аас “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, эрчим хүчний эх үүсвэрийг сонгох, шинээр барих талаар холбогдох арга хэмжээ авах тухай албан тоотыг ЗГХЭГ, “Оюутолгой” ХХК-д хүргүүлэхээр боллоо.

2009 онд талуудын байгуулсан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван эх үүсвэрээс сонгон хангана” гэж заасан. Энэ дагуу уг албан тоотыг хүргүүлэхээр болсон байна. Уурхайн ажиллагсад түр байранд амьдарч байгаа нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Иймээс цаашид ажиллагсдын байнга оршин суух суурьшлын бүсийн байршил, төлөвлөлтийг тодорхой тусгасан уурхайн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж даргын зөвлөлийн хурлаас үзсэн байна. Шалгалтыг барилга, эрчим хүч, газрын тос, хийн, өргөх механизм, хэмжил зүй, авто тээвэр, авто зам, геологи, уул уурхай, байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөр, нийгэм хамгаалал, цөмийн болон цацраг зэрэг чиглэлээрэнэ сарын 7-10-ны өдрүүдэд хийжээ.

Шалгалтад “Оюутолгой” ХХК болон туслан гүйцэтгэгч 47 аж ахуйн нэгж, байгууллагын 118 объект, 631 тоног төхөөрөмж, 203 тээврийн хэрэгсэл, 198 өргөх байгууламж, 1100 хийн баллон, 108 даралтат сав, 70 хэмжих хэрэгсэл, “Зонхэн юу тиан” ХХК-ийн газрын тосны 3 цооног, 840м3 багтаамж бүхий 16 газрын тосны сав, тоног төхөөрөмж, Шивээхүрэн, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг замыг хамруулжээ.

Б.Туул

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.