05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

“Оюу толгой”-н Далд уурхайн Ерөнхий менежерээр Грег Фийлд ажиллана

"Оюутолгой” компани Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томиллоо.

Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай урагшлуулах гол томилгоонуудын анхных нь хэмээн Оюутолгой компаниас мэдээллээ.

Грег Фийлд нь уг албан тушаалд томилогдсоноор Оюутолгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх гэнэ.

Тэрээр “Оюу толгой” компанид  Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий Менежерээр ажиллаж байгаад уг албанд томилогдсон байна. Грег Фийлд нь Ази, Африк, Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд Оюу толгойн далд уурхайд хэрэглэгдэх блокчлон олборлох арганд мэргэшсэн нэгэн аж. “Оюу толгой” компанид ажиллаж эхлэхээсээ өмнө Грег Фийлд Австрали дахь Аргайлын алмазны уурхайд Үйл ажиллагааны бэлэн байдал хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Йоханнесбургийн их сургуулийг уул уурхайн инженерийн мэргэжлээр төгсчээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ, “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нь манай бизнесийн урт хугацааны ирээдүйн нэг хэсэг. Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай. Тиймээс түүнийг далд уурхайн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Б.Ариунзаяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.