04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

"Оюу толгой" өндөр агуулгатай хүдэрт хүрчээ

“Оюу толгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа ot.mn сайтаараа дамжуулан тайлагнажээ.
Тус компани тайландаа, "Ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртэлийн давтамж 0.22 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав.

Нэгдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, үйл ажиллагаа эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ. Хувьцаа эзэмшигчид Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Долдугаар сарын 9-ний өдөр “Оюу толгой” компани анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргасны хоёр жилийн ойг тэмдэглэв. Нэгдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн. Үүнд, үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр 20.1 хувиар өссөн хүчин зүйлс нөлөөлсөн байна. “Оюу толгой” компанийн хувьд 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн юм. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178.1 хувиар тус тус өссөн байна.

“Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Бид 2015 оны хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааны хувьд бусад салбар нэгжүүдээсээ хамгийн сайн үзүүлэлттэй ажилласан. Үүний зэрэгцээ хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ маш сайн байж, баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн нь уурхайн олборлолт өндөр агуулгатай хэсэгт нэвтэрсэнтэй холбоотой юм. Түүнчлэн, 2015 оны хоёрдугаар улиралд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэхүү чухал гэрээ нь Оюу толгойн нөөцийн 80 орчим хувь оршиж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг хэрхэн явуулах талаар тодорхой заасан хөтөч юм. Мөн долдугаар сарын 9-ний өдөр “Оюу толгой” компани анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргасны хоёр жилийн ой тохиосон. Энэ бол бидний хувьд маш чухал үйл явдал бөгөөд олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний зэсийн компани болох нэг алхам юм” хэмээн цохон тэмдэглэлээ.

2015 оны хоёрдугаар улирлаас Оюу толгой өндөр агуулгатай хүдэрт хүрч эхэлсэн. 2015 оны хоёрдугаар хагаст өндөр агуулгатай хүдэр боловсруулсан хэвээр байх төлөвтэй байна. Туркойз Хилл компанийн зүгээс “Оюу толгой” компанийг 2015 онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ хэмээн хүлээж байна. Одоогийн байдлаар Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоногийн хугацаатай зогсоож, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхээр зэхэж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд тавдугаар сард гарын үсэг зурсны дагуу Туркойз Хилл болон Рио Тинто компани Төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байна. Туркойз Хиллийн хувьд 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийг батлахаар төлөвлөж байна" гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.