05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

“Тавантолгой” ордын хувь заяаг шийдэхийг дахин оролдоно

УЛААН-ҮД. / baikal24/. Монголын Улсын Засгийн газар “Тавантолгой” ордын асуудлаар ээлжит тогтоолыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт баталлаа.

 

Өмнө нь зохион байгуулж байсан сонгон шалгаруулалтын нөхцөлд өөрчлөлт оруулсны дараа орд газрыг дахин боловсруулахын тулд тус улсын эрх баригчид хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг сэргээхээр шийдсэн байна. Сонгон шалгаруулалтад ялагчийг  11 дүгээр сарын 1-нээс өмнө зарлах бөгөөд  түүнтэй энэ оны 12 дугаар сарын 15-наас өмнө гэрээ байгуулна.
“Тавантолгой ” орд нь дэлхийд томоохон тооцогдох чулуун нүүрсний уурхайнуудын нэг юм.  6,5 тэрбум тоннын нөөцтэй уг орд газрын хувь заяа Монголын дотоод улс төрийн үйл явцтай нягт холбоотой. Зарим нам орд ашигласнаас орсон орлогыг хүн амд тэгш хуваарилах хэрэгтэй хэмээн мэдэгдэж, “Тавантолгой”-н хүчин зүйлийг сонгуулийн саналыг татахад ашигласан байдаг. Одоогийн байдлаар говьд оршдог уг ордыг боловсруулахын тулд 400 км урт төмөр зам тавих шаардлагатай байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.