04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Тусгай зөвшөөрлийн бүртгэлийг маргааш туршилтаар явуулна

Ашигт Малтмалын Газраас нийт 10 талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарласан. Өнгөрөгч даваа гаригт бүртгэл эхэлсэн ч серверийн алдаа гарсан шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан юм.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн таван жил олгохгүй байсан бөгөөд энэ оноос ийнхүү дахин олгож эхэлж байгаа. Эдгээр талбайнуудад Дорнод аймгийн Матад сумын 11.4 мянган га талбай бүхий Билгүүний худаг нэртэй талбай, Дундговь аймгийн Өлзийт сумын 10 мянган га бүхий Хайрхан талбай зэрэг 10 талбай багтаж байгаагаас хамгийн том нь 23.8 мянган га бүхий Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Гозон Толгой хэмээх газар юм. Энэхүү Гозон толгой хэмээх газрын дуудах босго үнэ 53.4 сая төгрөгтэй тэнцэж байна. Эдгээр хайгуулын талбайн босго үнэ хамгийн багадаа 964 мянган төгрөгөөс хамгийн ихдээ 53.4 сая төгрөгийн хооронд тогтоогджээ.  Ингээд маргааш буюу баасан гаригт туршилтын журмаар 5 минутын хугацаанд бүртгэл явуулахаар болсон байна.

П.Нэргүй


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.