05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Уул уурхайн бодлогын шийдвэр судалгаанд үндэслэн гардаг болно

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулсан. Тэгвэл тус зөвлөл анхны хурлаараа ажиллах журмаа батлав.

 

 Бодлогын зөвлөл нь 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль санаачлагчдын хуулийн төслийн судалгааг үндэслэн санал, зөвлөмж гаргах юм байна. Улмаар салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн стратеги, ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцож, судалгаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулах аж. Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулснаар салбарын бодлогын шийдвэр нь судалгаанд үндэслэн гардаг болно хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.