05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Хоёр тал нөхөн сэргээлтэд хамтарна

Монгол Улсын Уул уурхайн яам, БНСУ-ын Уул уурхайн Нөхөн сэргээлтийн корпораци (МИРЕКО) хооронд өнөөдөр санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичгийг байгуулснаар байгаль орчинд ээлтэй, тогтвортой уул уурхайн ашиглалтыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж, Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх байдал болон нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг цогцоор нь шийдэх хууль, эрхзүйн орчин, хяналтын системийг боловсронгуй болгож харилцан ажиллах юм.

Тус санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Тэргүүн Квон Хёг Ин нар гарын үсэг зурав.

БНСУ-ын Уул уурхайн Нөхөн сэргээлтийн корпораци нь БНСУ-ын Мэдлэг Эдийн Засгийн яамны харьяа ашгийн бус байгууллага бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих болон уул уурхайн бүс нутгийг хөгжүүлэх, нүүрсний аж үйлдвэрийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж, уул уурхайн бүс нутагт эрүүл амьдрах орчинг бүрдүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан олон улсын стандарт бүхий байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, ногоон хөгжлийг бий болгогч мэргэжлийн байгууллага юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.