05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"Эрдэнэс Тавантолгой" хувьцааны мэдлэг муу байна

Оюутнуудад 2010 оноос эхлэн төлбөрийн 50 хувийг төрөөс олгож эхэлсэн. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй боллоо. Гэхдээ хувьцааг худалдаж авахгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр ард иргэддээ эзэмшүүлэх болсон тухай яг жил гарангийн өмнө ерөнхий сайд С.Батболд мэдэгдэж байсан билээ. Үүнтэй зэрэгцэн 500 мянган төгрөг авсан оюутнууд энэхүү хувьцааг авахгүй гэсэн яриа сонсогдох болов. Олны цуурхал гэж... Хувьцаа тараах шийдвэр гарахаас урьд УИХ-н олонхи суулалтай намын амлалтыг сар бүрийн 21 мянга, оюутнуудад 500 мянгаар олгосон юм биш бил үү? Ямартай ч оюутнууд ч энэ хувьцааг эзэмшиж байгаа юм. Гагцхүү таныг 536 ширхэг хувьцааг эзэмшиж байна гэсэн ч төвлөрсөн санд дансгүй байна гэвэл та данс нээлгэх л хэрэгтэй бололтой.

Хүмүүс хувьцааны гэрчилгээгээ авчих хүсэл ихтэй байна. За ер нь бол хэрхэн хувьцааны бичгээ авах эсэх талаар мэдээлэл иргэдэд тун бага байгаа юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдагдах хүртэл иргэд хувьцаагаа худалдах боломжгүй байлаа. Тэгвэл олон улсын хөрөнгийн зах зээлд Тавантолгойн хувьцаа худалдагдаж эхлээд удлаа. Жишээ нь энэ өдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн нэгж хувьцаа 10900 төгрөгөөр зарагдсан байна. Хамгийн гол нь ард иргэдэд та 536 хувьцааны эзэмшигч байна гэж хэлэх биш түүний талаар ойлголт мэдээлэлтэй болгох хэрэгтэй юм шиг санагдана. Цэнхэр, ягаан тасалбарын учрыг ололгүй тэр үед олон хүн гэндэж, цөөн хүн баяжсан гэж одоо олны хэл дамжсан яриа байсаар байдаг. Тиймээс төр засгийн зүгээс Тавантолгойн хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ эдийн засгийн мэдлэг, мэдээллийг юун түрүүнд хангалттай хүргэх хэрэгтэй. Би л гэхэд сая л хувьцаа эзэмшигч боловч дансгүй гэдгээ мэдэж авлаа. Тэгэхээр та http://registration.schcd.mn/ цахим хуудсанд хандаж, өөрийн регистрийн дугаараа оруулан хувьцаа эзэмшиж буй эсэхээ шалгах боломжтой. Дээр дурдсан цахим хаягийн тусламжтайгаар өмч хувьчлалын үед цэнхэр, ягаан тасалбар авсан иргэд өөрсдийн нэр дээрх хувьцаагаа идэвхтэй болон дансандаа мөнгөтэй эсэхийг шалгаж болох юм байна. Цэнхэр, ягаан тасалбараа ямар нэг байдлаар арилжиж, шилжүүлээгүй иргэдийн дансанд хувьцааны ашгаас хамаарсан тодорхой хэмжээний мөнгө одоог хүртэл байршиж байгаа нь саяхнаас тодорхой болсон. "Регистр"-ийн дугаараа хийж хувьцаа эзэмшигч эсэхээ шалгаад алдаатай тохиолдолд 1890 утсанд хандаж болох юм гэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.