05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийг байгуулав

2010 оны 10 сарын 21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар удаан хугацааны турш яригдсан компанийг “Эрдэнэс МГЛ” компаний охин компани хэлбэрээр байгуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргахаар боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компаний хувьцааны арван хувийг (10%) Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, арван хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлж эхлэх юм.  
Ард түмний итгэл найдварыг тээсэн тус компани дараах хэд хэдэн үйл ажиллагааг явуулах ажээ.
Үүнд:
• Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах
• Ордыг ашиглах үеийн төрийн оролцоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шилжүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх
• Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх
• Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах
• Иргэд, аж ахуйн нэгжид компаний хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах
• Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах юм.

“Эрдэнэс МГЛ” компани

http://www.erdenesmgl.mn/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.