05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Өвөржанчивлан рашааныг аврах хэрэгтэй байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Өвөржанчивлан рашаан ходоод гэдэс, элэг цөсний өвчинд тустай учраас олон хүн зорин очдог. Харин “Тогосчүлтэм” ХХК цагаан тугалга олборлохоор рашааны хажууд ажлаа эхлээд байгаа.

Өнөөдөр рашааны асуудлаар Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагууд мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ сунгахыг хүсэж байгаагаа тэд мөн илэрхийллээ. Төрийн бус байгууллагуудын хэлж байгаагаар тухайн компани зөвшөөрөлгүй шон хатгаж, худаг гаргаж байгаа аж. Хэрвээ рашааны хөндийд хүрвэл гарцад өөрчлөлт орж, байгаль орчинд томоохон хохирол үүснэ гэнэ. Иймд нутгийн иргэл болон төрийн бус байгууллагууд хамтран рашаанаа хамгаалах ажлыг үргэлжлүүлэхээ илэрхийлж байна.
Дашрамд дуулгахад Өвөржанчивлан рашаан нь хүний биед хэрэгцээтэй 150 гаруй эрдэс бодис агуулсан байдаг гэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.