05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хувьцааны тухай, “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум хувьцаатай

“ Хувьцаа “ гэж юу вэ?
Үнэт цаасны хуульд зааснаар компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ноогдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчлэх үнэт цаасыг хувьцаа гэнэ.
Хувьцааны төрөлүүд :
Биет хувьцаа
• Биет бус хувьцаа Биет хувьцаа гэж тогтоосон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн бол түүнийг биет хэлбэртэй хувьцаа гэнэ. Биет бус хувьцаа гэж тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тооцоолох машины санах байгууламжид байгаа бол түүнийг биет бус хэлбэртэй хувьцаа гэнэ.
Хувьцааны хэлбэрүүд :
• Энгийн хувьцаа \common share \
• Давуу эрхийн хувьцаа \preferred share\
Энгийн хувьцаа нь :

1.Хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй.
2.Ноогдол ашиг олгох шийдвэр гарсан тохиолдолд ноогдол ашиг авна.
3.2- р ээлжинд ноогдол ашиг авна.
4.Ноогдол ашиг олгоогүй үед компани нөхөн олгох үүрэг хүлээхгүй.
5.Хөрөнгө хувиарлахад зээлдүүлэгчид,давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа 3-р ээлжинд авна.
6.Компаний үйл ажиллагааны ашиг ,алдагдал шууд нөлөөлнө.
7.Хувьцааны ханшийн өсөлт, бууралт хувьцаа эзэмшигчдийн орлогод шууд нөлөөлнө.
8.Хөрвөх чадваргүй.
9.Эргүүлэн дуудах чадвар багатай.
Давуу эрхийн хувьцаа нь :
1.Хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй.
2.Тогтмол хэмжээний ноогдол ашиг олгоно.
3.Эхний ээлжинд ноогдол ашиг авна.
4.Олгоогүй ноогдол ашиг компаний хувьд өр хэлбэрээр байдаг учир заавал нөхөн олгоно.
5.Хөрөнгө хувиарлахад зээлдүүлэгчдийн дараа 2-р ээлжинд авна.
6.Компаний үйл ажиллагааны ашиг,алдагдал бараг нөлөөлөлгүй.
7.Энгийн хувьцааны ханшийн өөрчлөлт давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд нөлөөлөлгүй.
8.Хөрвөх чадвартай.
9.Эргүүлэн дуудах чадвар өндөр.
Хувьцаа эзэмшигчийн эрх
1.Санал өгөх
2.Ноогдол ашиг авах
3.Татан буулгасны дараа эд хөрөнгийг борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх
4.Нэмж гаргасан хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах
5.Компанийг хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах 6.5%- иас дээш хувийг эзэмшигч тархалтын мэдээ гаргуулах
7.Хуулиар зөвшөөрсөн бичиг баримттай танилцах
8.Хурал зарлан хуралдуулах
9.Удирдлагад нэр дэвшүүлэх
10.Хувьцаа нэмж эзэмшихэд хязгаарлалт байхгүй
11.Хүссэн үедээ хувьцаагаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх
12.Эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль,хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах,эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гаргах
Хувьцаа эзэмших арга
1. Шууд худалдан авах
2. Бирж дээр арилжигдаж байгаа хувьцааг брокерт захиалга өгөх замаар
3. Зуучлагчаар дамжуулан худалдан авах
Хувьцаа худалдаж авах, эзэмшихдээ анхаарах зүйлүүд

1. Компаний үйл ажиллагааг судлах -Компаний цар хүрээ, ирээдүй -Зах зээлийн багтаамж -Удирдлагын ур чадвар -Үнэт цаас гаргалтын байдал г\м
2. Санхүүгийн тайланд шинжилгээ хийх
3. Үүргийн гүйцэтгэлийн байдал
4. Биржийн үнэ ханшийг судлах
5. Үйлчлүүлэх брокер, дилерийн компанийг сонгох “Эрдэнэс MGL” Төрийн өмчид компанийн охин компани болох “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн энгийн хувьцааны тухай УИХ-ын 39-р тогтоолоор “ Эрдэнэс Таван Толгой” ХК-ны 51%-ийг төрийн өмчинд, 10%-ийг Монголын нийт ард түмэнд үнэ төлбөргүйгээр, 10%-ийг Монголын нийт аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь , 29%-ийг нь олон улсын нэр хүндтэй бирж дээр худалдахаар заасан.

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум хувьцаатай.

2011\3\30 –аас өмнө төрсөн Монгол улсын иргэн бүр 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшинэ. Монгоын нийт аж ахуйн нэгжүүдэд олгох 10 % - ийг ард иргэддээ нэмж олгохоор болсон. 536 + “ 1 “ “ 1” -ийн тухай \Давуу эрхийн хувьцаа\ “Эрдэнэс MGL” төрийн өмчид компани нь стратегийн 15 ордын лицензийг эзэмшдэг.
Эдгээр ордуудад: 1.Шивээ овоо хүрэн нүүрсний орд \ 99% \
2.Асгатын мөнгөний орд
3.Багануурын хүрэн нүүрсний орд
4.Оюу Толгойн зэс, молибдений орд \ 34% \
5.Таван Толгойн нүүрсний орд \ 51% \
6.Дорнодын ураны орд
7.Нарийн Сухайтын нүүрсний орд
8.Мардайн ураны орд
9.Гурван булагын ураны орд
10.Төмөртэйн төмөрийн хүдэрийн орд
11.Цагаан суваргын зэс, молибдений орд
12.Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр \ 51% \
13.Бүрэнхаанхааны фосфоритын орд
14.Бороогийн алт
15.Төмөртэйн Овооны цайр, хар тугалганы орд
Эдгээр 15 орд дээр 27 орд нэмэгдэх боломжтой. “ Эрдэнэс MGL” компани өөрийн эзэмшлийн хувиасаа Монголын нийт иргэнд 1 ширхэг хувьцааг мөн ижил үнэ төлбөргүйгээр олгохоо яригдаж байгаа. Гэхдээ бүрэн шийдвэр нь гараагүй. “ Эрдэнэс MGL” нь 3сая хувьцааг нийт ард иргэд болон 2011\4\1-нээс хойш төрсөн, төрж буй, ирээдүйд төрөх иргэдэдээ олгохоор төлөвлөж байгаа гэж яригдаж байсан. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ний хувьцааны нэрлэсэн үнэ ба ирээдүйд үнэт цаасны зах зээл дээр (бирж) арилжаалагдах үнэ ханш ( таамаглал) “Эрдэнэс Таван Толгой” ХК –ний хувьцааны нэрлэсэн үнэ ойролцоогоор 700 – 1000 төгрөгний хооронд зарлагдах байх.
Учир шалтгаан нь : -Төрийн Өмчийн Хорооны дарга Д . Сугар 300-1000 төгрөгний хооронд нэрлэсэн үнийг тогтооно гэсэн.
-Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийсэн “ Энержи Ресурси “ ХК-ний хувьцааны нэрлэсэн үнэ 10 цент байсан. “Энержи Ресурси” ХК-ний “ Ухаа Худаг “ ордын нүүрсний нөөц нь Таван Толгой ордын 4% .Таван Толгой ордын одоогоор батлагдсан нөөц нь 6.4 тэрбум. Цаашид нөөц нэмэгдэх боломжтой. Нөөц нь бүрэн тогтоогдоогүй газар, талбайтай. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр арилжааладаж буй \Нүүрсний\ компаний хувьцааны үнэ ханш ( 2012.1.11) Mongolian Mining Corporation \ HKG:0975 \ 0.73 US$ China Shenhua Energy \ HKG:1088 \ 4.44US$ China Coal Energy \ HKG:1898 \ 1.20US$ Winsway Coking Coal \ HKG:1733 \ 0.28US$ Peabody Energy Corporation \ NYSE:BTU \ 36.05US$ Vale (ADR) \ NYSE:VALE.P \ 21.82US$
СЭЗДС - ийн Бизнесийн Удирдлагийн магистрант Ч. Раднаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.