05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"Эрдэнэс Тавантолгой" бүлгэмд нэгдэхийг урьж байна.

Орлоогийн хэрэглэгч та бүхнийг "Эрдэнэс Тавантолгой" хэлэлцүүлгийн бүлгэмд нэгдэхийг урьж байна. Энэхүү бүлгэм нь бидний хоорондын мэдээ мэдээлэл солилцох талбар болох ба та бүхний санал бодол, мэдлэгээ бусадтайгаа хуваалцан асуудлыг олон талаас нь харж дүгнэх, мэдлэг нэмэх талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Яагаад энэхүү бүлгэм бидэнд зайлшгүй хэрэгтэй вэ?

1. Засгийн газраас гаргаж буй шийдвэрийн дагуу иргэн бүрт ноогдхоор болсон хувьцааны талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллийг цаг алдахгүй хүргэх.
2. Та энэ бүлгэмд нэгдсэнээрээ өөрийн олж мэдсэн, онлайнаар олж уншсан мэдээ мэдээллийг өөрөө бусаддаа хүргэх боломжтой
3. Өөрийн мэдэхгүй байгаа асуултандаа хариулт авч, бусдын мэдэхгүй байгаа зүйлд хариу өгөх
4. Гадаадад суугаа Монголчууд хэрхэн хувьцаагаа авах талын мэдээ мэдээлэл солилцох
5. Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдлэг сургалтын мэдээлэл олгох
6. Дэлхийн зах зээлийн түүх давтагддаг гэсний дагуу өөрсдийн прогноз дүн шинжлэл гарган бусадтайгаа харилцан бодолоо солилцох
7. Мэдээ, Хэлэлцүүлэг, Зураг, Видео, сэтгэгдэлийн санбар гэх олон шийдлүүдийг ашиглан аль болох бие биедээ хэрэгтэй байдлаар хэрэглэх замаар
8. Урд өмнө алдаж байсан алдаагаа дахин давтахгүй, хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ нэмэгдүүлэх  зэргээр энэхүү бүлгэмийг 100% ашиглах боломжтой.

Орлоо.ком -н зүгээр бид мэдээний уншууштай буландаа "Эрдэнэс Тавантолгой" мэдээний булан гаргасан байгааг тан бүхэн харсан бизээ. Энэхүү бүлгэм шинэ мэдээллийг дагалдан Орлоогийн мянга мянган уншигчдад хүрэх боломжтой.

Хэрэглэгч та ч бас найз нөхдөө урин энэхүү бидний саналыг дэмжин идэвх гарган мэдлэг боловсролоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Долоо хоног бүр та бүхний санаачлагатай хэлэцүүлэг зарлан бусдын санал бодлыг авах боломжийг бид хангах болно.

Энэ бүлгэмд санаачлага гарган Модератор болох хүмүүс холбоо барина уу!

Нийт нь нэгний төлөө нэг нь даанч амиа байж болохгүй ээ! Та өнөөдөр нэгдээрэй!!!

Хүндэтгэсэн
Б. Тайван


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.