05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Turquoise Hill Resources: Оюу Толгойн өнөөгийн үнэ цэнэ 800 сая ам.доллараар буурсан

“Turquoise Hill Resources" компани бүтээн байгуулалтын ажил саатсаны улмаас Оюу Толгойн өнөөгийн үнэ цэнэ 800 сая ам.доллараар буурсан гэж мэдээллээ. Мөн далд уурхайн үйл ажиллагааны төсөөлөл буурсан учраас үнэ цэнийг дахин 1.5 тэрбум ам.доллараар бууруулах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.

Ингэснээр Оюу Толгойн үнэ цэнэ өнгөрсөн оны мөн үеэс 2.4 тэрбум ам доллараар буурсан байна. Өөрөөр хэлбэл “Turquoise Hill Resources" 2014 оны техникийн тайландаа уурхайн татварын дараах өнөөгийн үнэ цэнэ 7.4 тэрбум ам.доллар гэж зааж өгчээ. Тайланд Оюу Толгойн ил болон хойд Хьюго уурхайн нөөцийг багтаан тооцсон байна. Мөн далд уурхайн нөөц буурахад төсөөлөл өөрчлөгдсөн болон ил уурхайд олборлолт явуулсан зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн уурхайн хөрөнгө оруулалтын өгөөж 29 хувь болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар агшсан дүн болжээ. Ингэснээр хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь есөн жил болж нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал зарцуулалт хэтэрсэн зэрэг хэд хэдэн асуудлаар санал зөрөлдсөний улмаас далд уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоосон юм. Одоогоор энэхүү бүтээн байгуулалтад нийт 500 сая ам.доллар зарцуулаад байгаагаас гадна нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж хөрөнгө оруулагч мэдээлэв. Харин санхүүжилтийг олон улсын 15 банкнаас зээл авч хийхээр яригдаж байна. Банкуудын зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн сард дууссан ч Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк "зээлийн баталгааны хугацаа энэ оны эцэс хүртэл хүчинтэй" гэж мэдээлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.