01 сарын 23, Пүрэв
°C
USD 2,748.61
USD 2,748.61
EUR 3,046.42
JPY 24.99
GBP 3,587.07
RUB 44.44
CNY 398.26
KRW 2.36

Тост, Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авахад сэтгүүлчдийн дэмжлэгийг хүсэв

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамаалалтад авах хуулийн төслийг УИХ-д хэсэг гишүүд өргөн бариад байгаа. Үүнтэй уялдуулж Ирвэс хамгаалах сан, Ардчилсан сайтуудын клуб, "Ногоон сэтгүүлч" ТББ-аас өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх үеэрээ уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагаанд сэтгүүлчдийг дэмжиж ажиллахыг уриаллаа.

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн цоохор ирвэсийг хамгаалж байгаа асуудал биш. Цоохор ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувуу, 10 зүйлийн ховордсон ургамлыг тус тус хамгаалах нөхцөл бүрдэх аж. Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг лицензэд өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм байна.

"Ногоон сэтгүүлч" ТББ-ын тэргүүн С.Ганболд, “Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус газрыг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтээ явуулж байсан ч Засгийн газрын түвшинд хүрдэггүй байсан. Харин энэ удаа УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д тогтоолын төслийг өргөн барьсан. Иймд асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ирвэс хамгаалах сангийн Судалгаа, мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав, “Энэ бүс нутаг нь ирвэсийн дэлхий дээрх хамгийн өндөр нягтаршилтай бүс нутаг учир улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна дэлхийн томоохон хүрээлэн, судалгааны газруудаас судлаачид ирж энэ талын судалгаа хийдэг. Хэрвээ уурхайн үйл ажиллагаа эхэлбэл тухайн судалгааны ажлууд зогсох, ирвэс болон бусад амьтдын амьдрах орчин үгүй болох аюултай. Одоогийн байдлаар УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Ямар хариу гарахыг мэдэхгүй ч эерэг хүлээлттэй байна” гэв.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
Ч.Ганжавхлан болон түүний нѳхдийн үүсгэн байгуулсан “Лантуун дохио” ТББ ын Монголын ѳнѳѳгийн нийгэмд хүмүүнлэгийн талаасаа бүтээсэн хамгийн бодит бүтээн байгуулалт бол “Ид шидийн орон” 1, 2 мѳн. Саарал нийгмийн итгэл алдарсан сүүдэр дор улстѳр болон шашнаас ангид, залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн гэрэл гэгээ түгээн байж бүтээсэн гэдгээрээ үнэ цэнэтэй байгууламжууд. Шинэ оны хоёр дахь ѳдѳр Ч.Ганжавхлан бид гурав энэ байгууламжуудыг зорин очиж танилцав. Сошиал орон зайд авч байсан мэдээлэл дээрээ үндэслэн бодож байсан тѳсѳѳлѳл минь бодит байдал дээр огт ѳѳр байсан юм. 1.     ИД ШИДИЙН АНХНЫ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.