03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрөгч бямба гарагт Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Тус дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосноны нутаг дэвсгэр дэх Туул ,Улиастай , Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн байна. Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 027, 084, 124, 180, 284 дүгээр ангиуд, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль, “Шинэ мянганы залуус” төрийн бус байгууллага зэрэг нийт 154 аж ахуй нэгж, байгууллагын 3139 хүн оролцсон байна.

Зуслан, ногоон бүсийг цэвэрлэх их цэвэрлэгээгээр нийт 120 тонн хог хаягдлыг 22 машинаар 50 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.