05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Калифорни муж улсад усны хэрэглээг танана

ВАШИНГТОН. /KAZINFORM/. Калифорни муж улсын захирагч тус муж улсын түүхэнд анх удаа усны хэрэглээнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан байна.
Тэрбээр цөлөрхөг нутаг бүхий Калифорни муж улсын хот тосгодын усны хэрэглээг 25 хувиар танах тухай захирамж гаргажээ. Засгийн газрын эзэмшилд байдаг өргөн уудам газар нутгийн зүлгийг ган гачигт тэсвэртэй гадаргуугаар сольж, хот тосгонуудын гоёлын зүлэг, цэцгийг услахыг хориглох ажээ. Калифорни муж улс хэдэн жилийн турш ган гачигт нэрвэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан тус мужийн захирагч Жерри Браун өнгөрсөн жил онцгой байдал зарласан байна.

Цасны түвшинг хэмжиж эхэлснээс хойших хугацаанд уулын цас хамгийн бага түвшинд байгаа учир цаснаас гаргаж авах усны хэмжээ эрс буурсан байна.

"Бид хатсан зүлгэн дээр зогсож байна. Бид таван фут цасан дотор байх ёстой" гэж Жерри Браун Сьерра-Невадагийн уулан дээр байхдаа хэлжээ. Хүмүүс шинэ эрин үед байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Танай багахан хэмжээний зүлэг чинь өдөрт бүр маш их ус хороож байгаа бөгөөд энэ бүхнийг эцэс болгох хэрэгтэй гэж тэрбээр хэлэв.

Дээрх захирамжийн дагуу их сургуулиудын байр, оршуулгын газар, гольфийн курс болон томоохон хэмжээний газар эзэмшигч бусад байгууллага, хувь хүмүүс усны хэрэглээгээ танах ёстой болж байна. 2003 болон 2007 онд Калифорни муж улс ган гачигт нэрвэгдсэний улмаас ихээхэн хэмжээний гал түймэр гарчээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.