05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Мэдээлэл өгсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр шагнана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Уг хуулийн төсөлд байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд 50 мянган төгрөгийн урамшууллыг ажлын 10 хоногт багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас олгох тухай тусгажээ.

Хурлын үеэр хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг тээвэрлэхэд ашигласан тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлж, тухайн орлогын 70 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг тухайн зөрчлийн талаар мэдээлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно гэх зүйл, заалтыг эргэн харж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор хамгийн их хувийг эзлэх болсон. Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байгаа юм.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.