05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Нийслэлд 30 хэм дулаан байна

УЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт +32 градусыг давж халах тул цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.