05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Ой хээрийн түймрүүдийг унтраалаа

Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар аймагт асч байсан зургаан ой, хээрийн түймрийг амжилттай унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллэв.

Тухайлбал, зургадугаар сарын 26-наас эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэх газарт ассан галыг унтраахаар ОБЕГ-ын 78 албан хаагч ажилласан байна. Уг галыг энэ сарын 20-ны 16 цагт бүрэн унтраажээ. Мөн энэ сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт”,, энэ сарын 20-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг”, Хулгар багийн “Хонхор шанд”, Мөнххаан сумын Баян-Уул багийн “Дэл” болон Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутагт гарсан түймрийг унтраажээ.

Одоогоор Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам”-нд ойн түймэр асч байгаа бөгөөд уг галыг унтраахаар онцгой байдлын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 29 иргэн ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.