05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Түймэрт 4 адуу шатаж хорогджээ

Булган аймгийн Баяннуур суманд хоёр азарга адуу буюу нийт 52 тооны адуу гал түймэрт шатаж үхсэн гэх мэдээлэл зарим цахим хуудсаар өнөөдөр тараад буй.

Тухайн цахим хуудсанд мэдээлсэнээр, Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд бэлчээрийн газрын гарцыг нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хавар зориудаар зарим газар гал тавьдаг бөгөөд энэ жил энэ нь даамжирч ийм байдалд хүрсэн гэжээ.

527-1414466269түймэр

 

Тэгвэл энэ асуудлаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл сурталчилгаа хариуцсан ажилтантай утсаар холбогдож тодруулахад “Нийт 20 тооны адуу уг түймэрт шатсан. Түймэр анх Заамар сумаас эхэлж манай Баяннуур сумын нутагруу орчихсон. Яг шатаж үхсэн нэг адуу байгаа.Үлдсэн шатсан адуунуудаа малчид нь гаргасан. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна" гэжээ.

Мөн баттай эх сурвалжийн мэдээлснээр түймрийн үеэр нэг адуу түлэгдэж үхсэн ч түүний дараа түлэгдлээ даахгүй 3 адуу нэмж хорогдсон гэнэ. Мөн хэний адуу, хэрхэн арга хэмжээ авч байгаа тухай тодорхой мэдээлэл байхгүй ч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн түймрийн голомтод ажиллаж байгаа юм байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.