05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Түр зуурын хүчтэй бороо үер дагуулсаар...

Өнөөдөр 13.30 цагийн үед нийслэл хотод хүчтэй бороо орсон. Уг 20 орчим минут үргэлжилсэн борооны улмаас нийслэл хот усанд автаад байна. Нийслэлийн онцгой байдлын албаны мэдээлснээр Баянзүрх дүүргийн 1, 2-р хороод болон зарим дүүргээс үерийн дуудлага нэлээд иржээ. 

Ер нь борооны улмаас нийслэлд өнөөдөр үерлэсэн бус өчигдөр, уржигдар ч зарим аймаг, дүүргүүдэд үер болсон билээ. Тухайлбал, долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна.

Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

7qdr5npqaj1usl81ndvmlteur5

Түүнчлэн Улаанбаатар хотод өнгөрсөн бямба гарагт 15.00-17.00 цагийн хооронд  орсон усархаг борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үерийн усны 13 дуудлага ирсэн байна. Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн 7 , 22 дугаар хороо / хуучин 22-ын товчоо, Орбит орчим/ гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан нийт 8 дуудлага ирсний дагуу  нийслэлийн Аврах ангиас 1 автомшин, 9 албан хаагч, дүүргийн ОБХ-ээс 3 автомашин 20 албан хаагч, Аврах тусгай ангиас 2 автомашин, 17 албан хаагч нийт 9 автомашин, 51 албан хаагч 32 иргэнийг үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалж,  шаварт суусан байсан 5 автомашиныг татаж гарган нийт 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалсан байна.

Усанд суусан автомашин, усанд автсан айлын гэр, хашаанд усанд боогдсон иргэдээс бага насны хүүхэд 5, жирэмсэн эмэгтэй 1 байсан. Амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүн байгаагүй ч цаашид голын түвшин нэмэгдэж, үер болсонтой холбогдуулан ард иргэдийг сэрэмжтэй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

П.Жаргал

CKVhgUyUYAA4PVD

CKVSgX3WoAAA5p0


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.