04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан зарим чиглэлийн зам хаалаа

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу явах чиглэлийн замыг түр хугацаагаар хаалаа. 

Тус чиглэлийн замын зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Тиймээс өнөөдөр өглөө 11.00 цагаас маргааш өглөө 09.00 цаг хүртэл хаах шийдвэр гарчээ. 

Нойтон цас орж замын зорчих хэсэг хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл,  тээж яваа ачаа  зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой  замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.