05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Цасанд боогдсон нярай хүүхэдтэй гэр бүлийг аварчээ

Энэ амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж, шуурга дэгдэн томоохон зам даваа хаагдаад байгаа билээ. Уг цасны улмаас замд явсан машинтай хүмүүс цасанд боогдон сууж, олон арван айлын мал туугдаж, цасанд дарагдсан мэдээлэл байна.

Тэр ч бүү хэл гэр хашаа хороо нь битүү хунгарт дарагдаж ойролцоох үзэгдэх орчин 15 метрээс цааш харагдахгүй байсан газрууд олон байв.

11026789 694259670696722 3154075552968997564 n

Тухайлбал, Өнгөрөгч бямба гарагт орсон цасны улмаас Увс аймгийн Малчин суманд хаваржаандаа буусан нэгэн айлын гэр цасанд хучигдсан байна. Тэр гэрт нэг залуу, самган, нэг сартай хүүхэдтэй эмэгтэй байсан бөгөөд тэд хаашаа ч гарч чадахгүй, цасанд боогдсон байжээ. Харин таван залуу Улаангомоос шөнөжин цас малтсаар очиж тэднийг аварч, Улаангомд авчирсан тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ.

10174889 858011797574453 3072356800262115300 n

Мөн энэхүү их хэмжээний цасны улмаас Увс аймагт малдаа явсан дөрвөн хүн сураггүй байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 98 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тэдний 94-ийг олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.

10835414 694259807363375 1756776714967585960 o

11133784 694259724030050 6659075194538246569 n

rlnlreddle0jo50pc38qcmfus

11077379 694259937363362 3300329707743500303 o

П.Жаргал

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.