04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Циркийн арслангуудыг чөлөөлж Өмнөд Африкт нутагшуулна

ЛИМА. /Xinhua/. Перу болон Колумбын циркт байсан 33 арсланг чөлөөлж, Өмнөд Африк руу шилжүүлнэ гэж “Animal Defenders International” /ADI/ байгууллагын ерөнхийлөгч Жэн Кример мэдэгдэв.

"Перугийн 24 цирк, Колумбын 9 циркт гэнэтийн шалгалт хийх явцад эдгээр арслангуудыг олсон. Циркийн ажилтнууд арслангуудтай зэрлэгээр харьцаж, хоол тэжээлийн дутагдалд оруулсан байсан" гэж дээрх байгууллагын идэвхтэн гишүүд ярьсан байна.

Арслангууд бүгд айдаст автсан байсан бөгөөд тэднийг унаган байгальд нь тавихаар чөлөөллөө гэж Кример мэдэгджээ.

Эдгээр арслангуудыг Өмнөд Африкт илгээх ажиллагааг Перугийн эрх баригчид зохион байгуулах ба энэ нь арслан тээвэрлэх хамгийн том ажиллагаануудын нэг болж байна. Тээвэрлэх ажиллагаа өнөөдөр эхэлнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.